Гадаад мэдээДЭЛХИЙ

Испани: Хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийг халлаа

Энэ жил болсон эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д Испани улс ялалт байгуулсан. Шагнал гардуулах ёслолын үеэр Испанийн эзэн хааны хөл бөмбөгийн хорооны ерөнхийлөгч Луис Рубиалес шигшээ багийн тамирчнаа уруул дээр нь үнссэн хэрэг гарсан.

Луис Рубиалес

Тус явдлаас 10 өдрийн дараа “FIFA” Рубиалесийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Вилдаг мөн ажлаас нь чөлөөлсөн гэж Испанийн хөл бөмбөгийн хороо мягмар гарагт /2023.09.05/ мэдэгджээ. Вилдагийн оронд түүний туслагчаар ажиллаж ирсэн Монсе Томег багийн дасгалжуулагчаар томилсон байна.

Испанийн эзэн хааны хөл бөмбөгийн хороо шийдвэрээ танилцуулахдаа Томе 2018 оноос хойш Вилдагийн туслахаар ажиллаж, шигшээ багийн амжилтад гол нөлөө үзүүлсэн гэдгээ харуулсан гэжээ. Ингэснээр тэрбээр Испанийн эмэгтэй шигшээ багийг дасгалжуулах анхны эмэгтэй хүн болж байгаа юм.

Рубиалесийг ажлаас нь чөлөөлснөөс хойш тус улсын хөл бөмбөгийн хороо шинэ удирдах зөвлөл томилсон. Шинэ зөвлөл Вилдаг ажлаас нь чөлөөлөхдөө шалтгаан хэлэлгүй мөн “FIFA” дээр болсон явдлыг дурдалгүй мэдэгдлээ хийсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button