ДЭЛХИЙ

Их Британи Украинд цэргийн тусламж болгож дахин нэг тэрбум фунт стерлинг олгоно

Их Британи Украинд нэмэлтээр нэг тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлнэ хэмээн “Evening Standard” сонин Даунинг-стритийн мэдэгдлийгэиш татан мэдээллээ.

“Украиныг дэмжих зорилгоор хуваарилсан мөнгийг орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем, нисгэгчгүй онгоц /дрон/, шинэ электрон байлдааны техник хэрэгсэл, Украины цэргүүдэд зориулсан олон мянган чухал тоног төхөөрөмж зэрэг зэвсэг, хэрэгслүүдийг Киев хотын хамгаалалтын чадавхийг бэхжүүлэхэд зарцуулна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Их Британийн Засгийн газрын тус шинэ амлалтыг Испанийн Мадрид хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон ба энэ нь Украинд үзүүлэх дэмжлэгийн багцын нэгээхэн хэсэг гэдгийг тус хэвлэлд онцолжээ.

Их Британи 2022 онд Киевт үзүүлэх эдийн засгийн болоод цэргийн тусламжийн нийт хэмжээ 3.8 тэрбум фунт стерлингт хүрнэ хэмээн сонинд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Evening Standard

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 11:57

Дайнд яасан дуртай юм Дайныг яасан их хөөрөгддөг юм.

ҮНЭН
ҮНЭН
2022-06-30 14:23
Reply to  Зочин

ҮХЭР МИНЬ ЧАМАЙГ АЛАХ ГЭЖ БАЙХАД ХАРЖ ЗОГСОЖ БАЙГААД АЛУУЛАХ УУ ҮХЭРЭЭ

ҮНЭН
ҮНЭН
2022-06-30 14:22

ОРОСУУДЫН ХҮҮРИЙГ ТАРАА

Холбоотой мэдээ

Back to top button