НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Хорих ангиас оргосон "бага насны хүүхэд хүчирхийлэгч" олдоогүй байна

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тодруулбал, 28 настай М.Тамир урьд нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан.Хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан  цагдан хоригдож байжээ.

Цагдаагийн байгууллагад дээрх этгээд оргосон тухай мэдээлэл өчигдөр /2025.07.06/ өдрийн 18.00 цагийн орчимд ирж, эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

Тэгвэл хоригдол олдсон эсэх, хаанаас оргосон талаар ЦЕГ -аас тодруулахад, “ШШГЕГ болон харьяа аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж байгаа. Хоригдол олдоогүй байна. Өчигдөр Сэлэнгэ аймагт байдаг хорих ангиас оргосон гэх мэдээлэл ирсэн. Яг аль хорих анги гэх мэдээлэл манайд алга” гэлээ.

Содон шинж тэмдэг: 170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй. Дээрх этгээдтэй холбоотой мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Балт
Балт

Олдвол шууд бууд.

EhdЗочин
EhdЗочин

Yama targan hulgaich ve

Зочин
Зочин

Bushuu oloochee

Зочин
Зочин

Олсон гээ худ�##� мэдээлэл цацсан этгээдэд хариуцлага хүлээлгэ

Зочин
Зочин

Ийм гаж донтонг ер нь �##�даж л байдаг. Энэ адгуусан царайт засрах уу. Нөгөө Дорноговийн охиныг хөнөөдөг �##�уурчин шиг л болох байлгүй. Ийм юмыг бол ер нь яачмаар юм

Иргэн
Иргэн

Монгол улсын төр хаа сайгүй хариуцлагагүйн зуд нүүрлэсэн!!! Сөнөж буй Монгол улс!

Зочин
Зочин

Гаж новш

Altzup
Altzup

oldoogvi yu

Altzup
Altzup

odoo boltol oldoogv muu oldsn gee bzde

Хуягаа
Хуягаа

Ийм хулгайчийг ил тод бүх тв - р зарлан таниулах ёстой.үхсэн ацных нь хүний эрх

Холбоотой мэдээ

Back to top button