Улс төрийн мэдээ

₮28.6 тэрбумын зураг төсөлтэй гүүрний тендер 3 дахиа зарлагдлаа

Түгжрэлийг бууруулна хэмээн төлөвлөж буй нэгэн ажил бол Туул голын дээгүүр тавигдах ган татлагат гүүрэн байгууламж. Үүний зураг төслийг 28.6 тэрбумаар хийлгэхээр төлөвлөж, тендер зарласан үеэс эхлэн бид мэдээлж буй. 

Тодруулбал, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хүрхрээн ам хүртэл/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/ Багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээг авна" хэмээсэн юм. 

ТЭЗҮ-г тодруулан харвал урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг 28.6 тэрбумаар хийлгэнэ. Харин 2.8 их наядаар барилга угсралтаас ашиглалтад орох хүртэлх ажлыг хийлгэнэ гэж төлөвлөсөн байдаг.

Өмнө нь хоёр ч удаа зарлаж байсан уг тендер таван хоногийх өмнө буюу /2025-07-07/-нд зарлагдсан байна.

Тус тендерийн нийт өртөг болох 28.6 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах юм байна. Харин үнийн саналыг ирэх сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авах аж.

Уг ткндкр ямар компани шалгарах талаар бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

болилоо гээд байсан яаж байгаан бол дэмий мөнгө зарах гэж

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Я�##�тчгүй хятадууд ш�##�гараад бгааг яах юмбэ

Зочин
Зочин

ТЭЗҮ нэртэй цаасанд 28 тэрбумын зард�##� гэж байхгүы. Наад мөнгө уга�##�таа боль.

Зочин
Зочин

Хамаар�##� бүхийтэйгээ шууд гэрээ байгуулчих гээл үзээд байна уу.

Зочин
Зочин

Өмнө нь 2 удаа зарлагдсан юмдагаа. Хулгай хийх арга нь бүр нарийсжээ. Урт цагаан 39 тэр бум энэ үнэ рүү ойртуулж байгаад цуслах санаатай бололтой

Холбоотой мэдээ

Back to top button