Сэдвийн мөрөөр: Өмнөговийн нисэх буудлын зам хайлж, 5000 жуулчин гэрээгээ цуцалсан гэх нь худал

"Өмнөговь аймагт аялах 5000 жуулчин говийн наранд хайлдаг нисэх зурвасаас шалтгаалан гэрээгээ цуцаллаа. Улаанбаатар -Даланзадгад -Улаанбаатар нислэг шөнө л хийхээс өөр аргагүй болсон" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, үнэн худал гэх хоёр талд хуваагдаж сэдэв болов.
Улмаар эл агуулга яагаад гарч ирэх болсон шалтгааныг захиалан хийлгэсэн Зам тээврийн яам, асуудалтай гэгдээд буй Өмнөговь аймгийн "Гурван сайхан" нисэх буудлын байр суурь, 5000 жуулчин гэрээгээ цуцалсан нь үнэн эсэх, ямар компани хэдэн төгрөгөөр барьсан зам гэх мэт холбоотой эх сурвалж, дата мэдээллийг нягтлан хүргэе.
Нэг. Нисэх зурвасыг хэдэн төгрөгөөр, ямар компани барив?
-"Чамбай Зам” ХХК 14 тэрбум төгрөгийн замыг 56 хоногт барьж хүлээлгэн өгсөн-

Шүүмжлэлд өртөөд буй “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замын шинэчлэл 14.3 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр /2025-03-25/-нд зарлагдсан байдаг. Улмаар есөн компани үнийн санал ирүүлж "Чамбай Зам” ХХК шалгарчээ. Уг замаа 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийг дуустал гүйцэтгэж, 2025 оны зургадугаар сарын 23-нд нээлтээ хийсэн байна. Угтаа 56 хоногийн дотор барьж гүйцэтгээд хүлээлгэн өгжээ.
Гүйцэтгэсэн компанийн мэдээллийг шалгаж үзэхэд, 2014-03-03-нд үүсгэн байгуулагдсан, төрийн худалдан авах ажиллагааны системд /2018-04-16/-д газар тариалан эрхлэх, Хатуу болон хайрган хучилттай зам, ган, төмөр бетон гүүр барих, замын байгууламжид засвар хийх үйл ажиллагааны чиглэлээр бүртгүүлсэн байна. Харин эцсийн өмчлөгч буюу удирдах албан тушаалтан нь Д.Ариунтөгс. Нийт 14 тендерт үнийн санал хүргүүлж тавд нь шалгарсан байна.
Хоёр. Жуулчдыг үргээх хэмжээний муу зам тавигдсан уу, яагаад нислэг нь шөнөөр явагдах болов?
-ЗТЯ: Сошиалд нийтлэгдсэн мэдээлэл худал. "Гурвансайхан" нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа-
Энэ талаар Зам тээврийн яамнаас тодруулахад "Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орсноор нэг удаагийн нислэгээр 70 гаруй зорчигчийг тээвэрлэх хүчин чадал бүхий CRJ-700 маягийн агаарын хөлгийг хязгаарлалтгүй хүлээн авах, цаашлаад аэродромын үзүүлэлтэд нийцсэн шинэ төрлийн агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх боломж бүрдэнэ хэмээн төлөвлөгдсөн.
Нисэх зурвасын зам хайлж дугуй шигдсэн дүр зурагтай нийтлэл сошиал орчинд тавигдлаа. Зургийг нягтлан үзэхэд гадаад эх сурвалжтай байсан. Оны эхэнд засвар хийгдэхтэй холбоотойгоор "МИАТ" ТӨХК-ийн нислэгийг нэмэлт байдлаар шөнийн цагаар төлөвлөсөн тухай өмнө нь мэдэгдсэн. Үүнээс гадна замын ажлыг гүйцэтгэсэн компанийн асфальт хучилт нэг сарын дараа бүрэн хатдаг хэмээсэн. Тэгэхээр бүрэн хатах хугацаа нь болоогүй байгаа гэсэн үг" хэмээв.
Мөн Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын зүгээс дараах мэдэгдлийг гаргав. Ингэхдээ " Илт худал зураг гаргаж ард иргэдэд буруу ойлголт төрүүлэх нь Зөрчлийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, ИКАО-н баталсан pans-aim зохицуулагдана гэдгийг анхаарна уу. Өнөөдрийн байдлаар ИНҮТ ТӨХХК-ийн Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” Нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй хэвийн байгаа бөгөөд “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд CRJ-700 маркын агаарын хөлөг, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, зэрэг агаарын тээвэрлэгч нарын С208 агаарын хөлгөөр захиалгат болон төлөвлөгөөт нислэгүүд үйлдэж байна" гэв.
Гурав: Нисэх зурвасын замд дугуй нь шигдсэн онгоцны зураг хаанаас гараад ирэв?
-Нягталъя: Өмнөговийн нисэх буудлын нисэх зурвас хайлж байна гэж нийтлэхдээ Бразил улсын онгоцны буудлын зургийг ашиглажээ-
"Өмнөговь аймагт аялах 5000 жуулчин гэрээгээ цуцаллаа" гэх агуулга бүхий сошиалд байршуулсан иргэний мэдээлэлд хавсаргасан зургийг нягталъя. Google илэрцээр хайж үзвэл Бразил улсын "Fernando de Noronha" нисэх буудлын замд гацсан PS-AEO бүртгэлтэй Azul Linhas Aereas Embraer 195-E2 загварын онгоцны зураг байна.

Дөрөв: Хайлдаг замаас үргэж 5000 жуулчин гэрээгээ цуцалсан нь үнэн үү?
-ССАЖЗЯ: Өмнөговьд ирэхээр төлөвлөсөн 5000 жуулчин гэрээгээ цуцалсан гэх баталгаагүй мэдээлэл-
Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авсан байдаг. Нэг үгээр хэлбэл 21 аймаг болон Нийслэлд сард ойролцоогоор 60 мянган жуулчин ирдэг гэсэн үг. Аймаг, нийслэлд хувааж үзвэл нэг аймагт сардаа 2.7 мянган жуулчин ирдэг байна. Гэтэл нисэх зурвас чанаргүй гэх шалтгаанаар хоёр аймагт нэг сард ирэх жуулчны тоотой тэнцэхээр жуулчин гэрээгээ цуцалсан байх боломжтой юу гэх асуулт ургана.
Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тодруулахад "Нисэх зурвас чанарын шаардлагад хүрээгүйгээс Өмнөговьд ирэхээр төлөвлөсөн 5000 жуулчин гэрээгээ цуцалсан гэх баталгаагүй мэдээлэл. Одоогоор манай яаманд энэ тухай мэдээлэл ирээгүй" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hudla medeelel facebookeer taraahaa bolih heregteii
Монголыг хорлох санаа агууелсан худ�##� мэдээ тараагчдыг хатуу цээрлүүлэх хэрнгтэй
14 тэрбум төгрөгөөр 56 хоногт баригдсан зам гэж үү? Итгэхэд хэцүү байна.
Хатуу хучилттай зам барих хугацаа хэт богино байна. Чанартай юу?
14 terbumaar 2 sariin dotor zam barih ni uneheer ergelze toruulj baina.
Zam buren hataagui baih ued niseh gej oroldvol osol garna shuu.
Shoniin nisleg bol zuvhun "shinechlel" bish, aldaag nuuh arga.
Zurgiig hudlaa ch gesen anhaaral tataj chadsan, tur yaj hariutsah ve?
Tourism bol manai irtgeegeh salbar shuu, iim aldaatai haragdsan ni buruu.
МИАТ-ын шөнийн нислэг төлөвлөгдсөн нь замын чанарт асууд�##� байгааг илтгэж байна
Аял�##� жуулчл�##�ын өндөр улир�##�д ийм асууд�##� гарч байгаа нь харамс�##�тай
Хэрвээ зам гүйцэд хатаагүй бол яагаад ашигл�##�тад оруулсан юм бэ?
Zuv bol zov, buruu bol hariutslaga tootsoh estoi
Nuutslah bish, il tod baidal heregtei
Fake zurag baisan ch niit humuusiin anhaarliig tatahad shaltgaan baisan
МИАТ-ын шөнийн нислэг төлөвлөгдсөн нь замын чанарт асууд�##� байгааг илтгэж байна
Хатаагүй ч гэх шиг. ...ИНҮТ мэдэгдэлээ гаргаач.