Нийгэм мэдээ

Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг шийдэх хурал болж байна

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр, гэргий асан гавьяат жүжигчин Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг шийдэх хурал болж байна.

  • Тэдийг анх 2023.04.06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор цагаатгасан.
  • Харин НПГ-ын прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр, дахин хэлэлцэхээр болсон. Ингээд 2023.07.27-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэднийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
  • Гэвч 2025.03.13-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, тус дүүргийн шүүгч И.Ганбат Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгаж Д.Цэрэндоржид зургаан жилийн ял оноосон.
  • Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурор О.Нандинцэцэг эсэргүүцэл бичсэнээр /2025-05-27/-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн бөайдаг. Ингэхдээ Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүү буцааж, Д.Цэрэндоржийн зургаан жилийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очирын гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр Дээд шүүхийн танхимд болж байна.

Хэргийг сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг анх 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн 32 тэрбум төгрөг залилсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Ингээд хэргийн шалгалтын явцад Т.Баясгаланд хамаарах 28,8 тэрбумын газрын асуудал. Д.Батбаярт хамаарах 32 тэрбумын хуурамч гарын үсгийн залилангийн асуудал ил болсон.

Мөн тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Улмаар Прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

  • 17.3-2.2 бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 16.8-1 Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрэмгий
Эрэмгий
7 сар 8, 2025 14:09

Юм үзээгүй шун�##�тай амьтад юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button