Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна

УДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй, ажил хаях шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тус театрын захирал үүссэн асуудлаар хариу хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг "Монгол Улсын хэмжээнд цорын ганц театр болох УДБЭТ-ын ирээдүйг өнөөдөр ярих гэж байна. Бид дэлхийн сонгодог урлаг хаашаа чиглэж байгааг анхаарч, хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай тулгарсан.
Театрын маань найрал болон гоцлол дууны уран бүтээлчид 2025 оны тавдугаар сарын 21-нд батлагдсан шинэ бүтцийг ойлгоогүй байна. Найрал, гоцлол дууны ангийг тараах гэсэн зүйл огт байхгүй. 285 уран бүтээлчид бүгдээрээ энэ бүтцэд багтсан юм. Дуурийн урлагийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Тиймээс шинэ бүтцээр дуурийн продюсерын орон тоог гаргасан. Балетын продюсер, хөгжмийн хүрээлэнгийн пропюсерын орон тоог ч гаргасан.
Өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан хүн өчигдрийн хэвлэлийн бага хурлын гол дүр болчихсон явж байна. Долоодугаар сарын 01-нээс 10-дугаар сарын 01 хүртэл театр хоосон байдаг. Ийм үед “Клеопатра” жүжгийг түрээсээр тоглуулж урсгал зардал, засварын санхүүгээ олох гэж л байгаа.
Би маш олон хүнд уран сайхны удирдаачаар ажиллах санал тавьсан. Олон улсад ч тавьсан. Олон улсаас уран сайхны удирдаач олддоггүй. Сонгон шалгаруулалт хийгээд Г.Ганцэцэг удирдаачийг давах хүн байгаагүй. Тэр хүн найрал, гоцлол дуучдын багш нь. Тийм учраас маш сайн ойлголцоно гэж бодсон. Гэтэл өнөөдөр ийм асуудал гарч байгаад гайхаж байна. Гоцлол дуучдаа та нар тайзныхантай битгий барьц аа. Гадуур гараад хэдэн төгрөгөөр дуулж, ямар орлого олж байгаа нь нууц биш шүү дээ.
Театр маань 75 жил болж байхад их засварт нэг ч ороогүй. Бид нар урагш алхах уу, эсвэл байрандаа хий алхсаар байх уу?
Сүүлийн 4-5 сарын судалгаанаас харахад Балетын орлого 87 хувь, Дуурийн орлого 13 хувийг бүрдүүлж байна. Дуурийнхан дуурийнхаа хөгжлийн төлөө ажиллах, анхаарах цаг болжээ. Өчигдөр хэвлэлийн хурал хийж, санаа бодлоо хэлсэн нь зөв гэж харж байна. Гэхдээ ажлаасаа халагдсан хүн өчигдөр хэвлэлийн бага хурал дээр гол дүрд тоглож байна лээ. Тэр хүн “хүүхэд харах хүнгүй” гээд өргөдлөө өгөөд урлагийнхаа төлөө яваагүй. Өргөдөл нь байгаа шүү дээ. Ийм аж ахуйн асуудалтай холбогдоно гэж үнэхээр бодсонгүй. Бидэнд хийх ажил асар их байна.
Яг үнэнийг хэлэхэд би зарим хүнээс ичиж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Гоцлол дуучид битгий хөгжимчид, тайзны ажилтантайгаа барьц. Та нар гараад нэг дуулахад хэдэн төгрөг авч байгаа бол. Энэ нууц биш байх. Хамгийн боломжтой уран бүтээлчид байтал ийм юм ярьж байна гэхэд харамсалтай байсан. Тэгвэл дараагийн уран сайхны удирдаач хэн байх вэ, шийдлүүдээ гаргаж ир. Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна. Энэ чинь өөрөө өрсөлдөөний талбар шүү" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Z##laa
зөв л юм хэлсэн байна энэ з�##�уу
Дуучин Уянга дандаа л хэл ам тат�##�ж явах юм...
Үнэн Уянга гэж б�##�иар юм
Зөв л хэлсэн б.на
зөв шүү хэдэн б�##�ай хуучиран боловсролгүй мангруудыг х�##�аад шинэ з�##�у үеэ ав хамгийн хоцрогдсон хүмүүс бол дуурийн дуучид агйгүй хүмүүс нь дэлхийд нэрээ гаргаж явна бүгдийг нь х�##�
УЯНГА гуай юм болгон дээр дон дон гээд.
Наад ДАРГЫН СУУДАЛД ЧИНЬ САНААРХААД БАЙГААН БИШ ҮҮ.
ДАВХАРАА ХИЙХ МӨНГӨ ОЛСОН Л БНА.
Уянга чадахгүй дарга хийж яагаад гэвэл харьцаа хандлага ааш араншин нь харин сайн дуучин
Уянга ич. Байдаг л нэг дуучин ш вээ
Овоо босгоогүй бол шаазгай сууна гэж байхгүй. Асууд�##�тай, эрх ашгийн зөрчилтөй л нөхөр байна. Хамт олон нь идсэн уусныг нь баримттай л ярьж байна лээ.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
олон жил гадаадад басйан хүн төрийн мөнгөөр яах ч юм билээ хамгийн гол нь хоцрогдсон тёатрыг дэлхийн түвшид гаргах цаг болсо н шүү одоо хэрэггүй хов жив гаргагч нарыг хөөх хэрэгтэй жил бүр нь наадам ойртохоор л б�##�айрна уянга авгай �######�аач дээ
ene gomo samarna da smarna
үнэхээр засьар хиймээр болсон юм шигээ байр нь, энэ их мундаг б�##�етчин бсан даа
Дуурийн театрын бугшм�##� байдлыг өөрчлөх цаг нь болсон. Өөрсдийгөө дарх�##�сан ямар ч хөгжихийг хүсдэггүй хэдэн дуучид нь дотроо олон фракц үүсгэчихсэн, өөрчлөлт шинэчлэлд дургүй хов ярьж хор найруулж атаа жөтөө болоод суудаг гэсэн шүү.
Алтанхуяг з�##�уу хүн орчин үеийн сонгодог урлагийн театрийн жишгээр өөрчлөлт хийхийг хүссэн байх гэж бодож бна. Алтанхуяг дарга аа зоригтой бай , бүү шантар амжилт хүсье.
А лтанхуяг чи ингэж аархаж болохгүй шүү ! Тэнэгхэн минь дээ, театр бол дарга дээр бус уран бүтээлчид дээр тогтдогийг ойлгооч ээ !!!
Ажил, амьдр�##�ын туршлагагүй нам дагасан з�##�уус дарга болоод хаа сайгүй ажил нурааж, байгууллагаар тоглож байгаа бн дөө. Театр барилга байшингаас илүү уран бүтээлчид дээр тогтдог. Тэр тусмаа шижир �##�т шиг авъяастан ховор. Бүтцийн өөрчлөлт хийхдээ ажилтнууд/ уран бүтээлчдээ сонсдоггүй, ажил амьдр�##� мэддэгхүмүүсийг хоцрогдсон, манай т�##� биш гэж гоочилдог нь нүцгэн үнэн. Ж/нь, Гоцлол дуу, дуурийн �##�быг Уянга аваад явб�##� �##�ь ч т�##�аараа илүү. Дуулна чиг, заана чиг. Тэр хүнд бодсон санасан, хийе гэж зорьсон олон ажил бий бх. Тэгээд ч ид хийдэг, манлайлдаг үе дээрээ явна. Ер нь бол чадварлаг хүмүүсийг чадваргүй дарга удирдахаар л ийм асууд�##�, зөрчил үүсдэг юм. Хаа газар мерит зарчим, мэргэжлийн удирдлага хэрэгтэй. Б�##�етын орлого түлхүү орж бн аа гэвэл дууны урлагаа орхисон л гэсэн үг. Ингэж явцуурч болохгүй ээ! Монголын ард түмэн Уянгад хайртай, дэлхийд чансаатай дуучин. Шударга байлаа гээд дайсан болох ёсгүй. Зөвшилцөл хэрэгтэй. Ажилтнуудын дийлэнх нь эсэргүүцэж байгаа бол Алтанхуяг удирдаж чадахгүй бн аа л гэсэн үг. Ямарч школ үгүй, тогтсон дүрэм үгүй бол нурна. Аархах хэрэггүй!!! Хаа газар театр гэдэг соён гэгээрүүлэх, гоё сайхныг мэдрүүлэх ариун дагшин газар байдаг. Та�##�амжгүй, таагүй уур амьсг�##�тай газраас ямар л олигтой бүтээл гарав гэж..ккк
Уянга дуулахаас илүү хэрүүл хийдэг авъяастай юм биш үү. Өөрөөс нь өөр хэн ч та�##�агддаггүй хүн үү дээ. Хаа газар ирсэн явсан удирдлага бүрийн эсрэг бусдыг ури�##�ж явдаг улаан пролетари бдг шд. Тэгэж л харагдаад бна. Ккк