Ираны ерөнхийлөгч: Израил намайг хөнөөхийг оролдсон

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян хэлэхдээ Израил түүний хурал хийж байсан газрыг бөмбөгдөж, амь насанд нь халдах гэж оролдсон хэмээжээ. Пезешкян АНУ-ын алдарт сэтгүүлч Такер Карлсонтой ярилцлага хийсэн байна. Израил өөрийг нь хөнөөх гэж оролдсон хэмээн бодож байгаа эсэхийг нь Карлсон асуухад “Тийм, тэд оролдсон. Тийм оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн” гэж хариулжээ.
Пезешкян “Миний амийг хөнөөх оролдлогын ард АНУ байгаагүй. Харин Израил байсан. Намайг уулзалтад оролцож байхад, уулзалтын газрыг бөмбөгдөхийг оролдон” гэсэн байна. Өнгөрсөн сард Иран, Израил хоёр 12 хоногийн хугацаанд дайтаж, бие биедээ агаарын цохилт өгсөн.
Тэр мөргөлдөөний үеэр Израил Ираны дээд удирдагч, 86 настай Аяатолла Али Хамэнэйг хөнөөхөөр төлөвлөж байсныг АНУ зогсоосон гэж Доналд Трамп мэдэгдсэн билээ. 12 хоногийн дайн үргэлжилж байх үед Трамп Ираны дэглэмийг өөрчлөхийг дэмжиж байсан ч сүүлдээ үүнээсээ ухарсан юм. Одоо Трамп Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар нь хэлэлцэхийг оролдож буй.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө тэгвэл наад муу изерайл, америк хоёр дээр нэг нэг цөмийн бөмбөг хаячих. Яаж шатаж тийжлэхийг харцгааяа