Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15" гэж заасан байдаг.
Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин 16 буюу лхагва гаргаас 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.