Нийгмийн

Агаар, орчны бохирдлын дэд хорооны даргад Н.Алтаншагайг дэмжлээ

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтоолыг хэлэлцлээ.

Агаар, орчны бохирдлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг ажлын туршлага, төрийн албанд ажилласан туршлагад үндэслэн нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжив.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 2002 онд Архангай аймгийн 3 дугаар дунд сургууль, 2017 онд Улаанбаатар Эрдэм Их сургууль Нийгмийн ажилтан мэргэжлээр, 2019 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежментээр, 2020 онд Монгол Улсын Их сургууль Улс төр судлалын магистр мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

  • 2008-2011 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Улс төрийн ажилтан
  • 2011-2012 онд, Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Зохион байгуулалтын хэлтсийн дарга
  • 2011-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга
  • 2017-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • 2018-2020 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга,
  • 2020-2024 онд Сонгинохайрхан дүүрэг, Засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button