НИЙГЭМНийгэм мэдээ
Хурдан морины сэрвээний өндрийн хэмжилт дээр АТГ-ын алба хаагчид ажиллаж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж буй.
Энэ жилийн хязаалан насны морьдын уралдаанд 250 гаруй морь бүртгүүлснээс одоогоор найм нь одоогоор сэрвээний өндрөөр хасагдаад байна.
Тус хэмжилтийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар комисс зохион байгуулж байгаа бөгөөд АТГ-ын зарим алба хаагчид ажиллаж байгаа ажээ. Мөн хурдан морьдыг гарааны зурхай руу хөдлөхөөс өмнө унаач хүүхдүүдийн аюулгүйн хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.