УЛС ТӨР

ТОЙМ: Зээлтэйд нь ЧИХЭР, зээлгүйд нь ЧИХРИЙН ЦААС буюу гурван өндөрлөгийн популизм

-ЗЭЭЛТЭЙ НЬ ЗУРГААН САЯ ТӨГРӨГ, ЗЭЭЛГҮЙ НЬ НЭГ САЯЫН ВАУЧЕР АВАХААР БОЛОВ-

Монголчууд яг АРАВ хоногийн турш нэг л сэдэвт анхаарлаа хандууллаа. Тодруулбал, он солигдох мөчид Ерөнхийлөгчийн хундагатай мэндчилгээ олон нийтийг “тэтгэврийн зээл тэглэх” сэдэв рүү хөтөлсөн билээ. Энэ хугацаанд асар их талцал, таамаг, маргаан, шүүмжлэл, цэцэрхэл, хийрхэл өрнөж өнгөрөв.

Эцэст нь өчигдрийн /2020.01.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Ингэснээр ЗУРГААН сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ сая төгрөгийн ваучер тараахаар боллоо.

-ӨРГҮЙ МОНГОЛ ХҮНИЙГ УЙЛТАЛ “ТЭГШ ЭРХ”-ИЙГ УЛАНДАА ГИШГЭВ-

Салхитын мөнгөний орд эргэлтэд орж эхлээгүй ч ийнхүү түрүүлж ашгийг нь барьцаалж бонд гаргана гээд хуулиа баталж орхив.

Ер нь “зээлтэйд нь чихэр, зээлгүйд нь чихрийн цаас” гэгч л болов. Нэгэнт хуулиа баталчихсан тул одоо ямар ч аргаар хамаагүй мэчийж байгаад зээл тэглэх нь ойлгомжтой болчихлоо. Харин зээлгүй иргэдийг эхлээд ямар ч байсан УИХ-ын сонгуульд санал өгчих 2021 онд ваучер өгье гэдэг “муухай” доромж маягийн барьцаанд хийчихлээ.

2020 оны сонгуулиар гарч ирэх гэсэн попуудын улайрал улсын эдийн засаг, тэгш эрх, ёс зүйг уландаа дэвсэлсэн нь энэ. Зургаан сая төгрөгөө зээлтэй нь чамлаж, зээлгүй ахмадууд тэгш эрх нэхэн уйлсан явдал өрнөлөө. Монголчуудын амьдралыг 2020 оны сонгуулиар л төсөөлсөн ахархан бодолтой өндөрлөгүүд. Гэвч Монголчуудын амьдрал 2020 оны сонгууль биш. Гэвч сонгууль угтсан энэхүү популизм, амлагаа нь МАН-ыг ялагдалд хүргэх нь тодорхой болоо хэмээн зарим хэвлэлүүдэд онцолж эхэллээ. Нээрээ ч тэд унах нүхээ өөрсдөө бэлдчихлээ дээ.

-ӨР ТЭГЛЭХ АСУУДЛААР ОУВС “ХАТУУ” МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ, ОДОО НҮҮРЭЭ БУРУУЛАХ УУ-

Ийнхүү популистууд хуулиа баталсны дараа ОУВС Монгол Улсын Засгийн газрыг гэрээгээ ЗӨРЧСӨН гэж үзэж, хатуухан мэдэгдэл гаргалаа.

Эл асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээлжээ. Тэрбээр “Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээжээ.

Хэцүү цагт тусалж нөмөр нөөлгөндөө оруулж явсан ОУВС ийнхүү 2017 онд байгуулсан гэрээгээ зөрчсөнийг хатуугаар сануулав. Одоо энэ тохиолдолд гэрээ цуцлагдах уу, ахиж манай улсыг харах уу, цаашид манайхтай гэрээлэх үү, гэрээлсэн тохиолдолд заалт бүр нь маш хатуу болох уу гэх эргэлзээнүүд үүслээ.

-МӨНГӨ ТАРААСАНДАА ХАРАМССАН С.БАЯРЫН ГЭМШИЛ “ҮНЭН ҮҮ”, СОНГУУЛИЙН “ГОРИДЛОГО УУ”-

Ахмадын зээл тэглэхтэй холбоотой хуулийн төсөл батлагдсаны дараа их л сонин үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.

Тухайлахад, Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр /2020.01.10/ өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр 11 жилийн өмнөх алдаандаа буруу хүлээж сууна. Тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан “Буруугаа хүлээе. 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН нэг сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 онд энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги ?” хэмээн жиргэжээ.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хэзээ хойно нь нэг л их харуусал тээсэн хүн. Гэхдээ өнгөрсөн хойно нь ч үнэнээ хэлж буруугуу хүлээж байгаа ганц хүн гэх пиар ч сонсогдов. Ямартай ч түүний гэмшил үнэн байв уу, ахиад сонгогдчих горидлого уу хэмээцгээж буй юм.

-Ж.БАТЗАНДАНГИЙН ЭЭЛЖИТ “ТЭНЭГЛЭЛ”-

Дайны хажуугаар дажин гэж зээлтэй ахмадуудын өрийг тэглэх хуулийн төслийг баталсантай холбогдуулан ШИНЭНамынхан зээлгүй ахмадуудын төлөөллийг Сүхбаатарын талбайд  өчигдөр /2020.01.10/ цуглуулсан юм.

Улмаар тус намаас зээл тэглэхийг эсэргүүцэж байгаа цаасанд гарын үсэг зуруулж байна гэж хэлээд нэр бүхий шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт иргэдээр гарын үсэг зуруулж ээлжит тэнэглэлээ хийсэн. Жагсаалд оролцогчид  нарийн мэдээлэлгүй хэдий ч гарын үсэг зурах ажиллагаанд идэвхтэй оролцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-11 11:01

наад ваучираа та 3 нүхэндээ чих

Зочин
Зочин
2020-01-11 11:02

ийм нүдний булайнууд ахиж монголд бүү төрөг

Irgen
Irgen
2020-01-11 21:17
Reply to  Зочин

Нөгөө 2 яахав угийн эргүү хүмүүс.Хүрэлсүхийг овоо гэж бодсон чинь адилхан амьсгаа байжээ. Өрөө тэглүүлсэн ахмадууд баяртай л байгаа хөөрхийс

Зочин
Зочин
2020-01-11 12:25

t1 гурав

зочин
зочин
2020-01-11 15:10

Батзандан муу зарл�##�лаа. Бүүр их жагсана. З.Энхболд МАН-ыг унагаах нэг арга хийсэнийг Занданшатар 25 гишүүнээ дагуулж кноп да

Зочин
Зочин
2020-01-11 15:39

Мэдээллийн эх сурв�##�жаа сайн хараарай дүү!!!
Сэтгүүлч хүний �##�даа эндээс л эхлэнэ шүү!!!
Овоо сонирхдог байсан юм танай сайтыг!!!

Иргэн
Иргэн
2020-01-11 16:25

Ардын нам зээлгуй биднийг хуурав.Сонгуулд сан�##�аа огохгуй гэж байна.

Зочин
Зочин
2020-01-11 17:11

ene muuhai humuusiig alga bolgood uguh, shidten, burhan, baatar bhgv yum bhdaa

Зочин
Зочин
2020-01-11 17:57

Batzandan yostoi muuhai hvn yumaa

Зочин
Зочин
2020-01-11 19:00

МАН-аас сонгондох ухамсаргүй, мэдллэггүй, хулгайчуудыг, дандаа буруу шийдвэр гаргагчдыг, зөвхөн өөрийгөө бодогчдыг нэгийг нь ч сонгохгүйээ.

Ахмад настан
Ахмад настан
2020-01-11 21:23
Reply to  Зочин

Шинэ намаас өөр үнэний төлөө үг хэлдэг хүнгүй болжээ. Энэ намд яаж элсэх вэ. Намын байр нь хаана байдаг юм бэ. Батзандан.Болд.Баасанхүү нарт

Зочин
Зочин
2020-01-11 19:17

Төрийн бодлогоор 4 төрлийн тэтгэвэрийг өр зээлий нь тэглэж дэм болох нь Зөв бодлогын хувьд

Зочин
Зочин
2020-01-11 19:19

Х�##�амж гэж хэлээгүйшдэ 4 төрлийн хүндрэлтэй бгаа өр зээлийг тэглэх
Зөв бодлого блаа

Иргэн
Иргэн
2020-01-11 19:21

Эрдэнэс таван толгойн 1072 �##�дарт хувьцаагаа зармаар байна. Бидэнд үр өгөөж нь ирэхгүй нь ойлгомжтой.

зОЧИН
зОЧИН
2020-01-11 20:23
Reply to  Иргэн

Угаасаа сонгуулийн шоу ш дээ. 1 сая төгрөгийн цаас ч гэсэн хүүхэд хуурахтөй адил.

Зочин
Зочин
2020-01-12 07:46

чоно борооноор Батзандан дүйвээнээр

Ганбаа
Ганбаа
2020-01-12 09:57

Баттулга-д яах гэж сан�##� өгөв дөө.Тэнэг толгой одоо амьжиргаа дахиад доошлоно.
30 жил хулхидууллаа.............

Зочинмонгол
Зочинмонгол
2020-01-12 11:48

Цаасны гарз битгий л бидэнд өгөөрөй гуйя харин мөрөөрөө л монголоос �######�аад өг

Зочин
Зочин
2020-01-12 12:12

ЭНЭ УЛСЫГ ПОПУУД САМАРЛАА ДАА.

зочинзочин
зочинзочин
2020-01-12 15:15

2020 онд Монголчууд минь их ам�##�санд нь биш хийж бүтээсэнд нь сан�##� өгч үзээрэй гуйх юм энэ л байна.

Иргэн
Иргэн
2020-01-12 18:49

Тэрэг гурвын тэнэгтэв биелэгднв

Зочин
Зочин
2020-01-12 18:50

мэдлэг боловсрол ямар хэрэгтэйг ард түмэн ойлгов бололтой

Зочин
Зочин
2020-01-12 18:51

нэг Банхар хоёр Гөлөг

Иргэн
Иргэн
2020-01-12 18:54

Ертөнцийн гурван тэнэг, шун�##�тан

Зочин
Зочин
2020-01-12 19:44

Банкуудын өрийг тэглэж байгаад л хувьдаа авах гэж байгаа шүү дээ. Том эрх ашиг явж байгаа шүү. Бид хоорондоо хэрэлдэж байх хооронд цаана чин

zochin
zochin
2020-01-12 20:14

songuuliin hamgiin idevhtei heseg boloh ahmaduudaa yalgavarlalaa daa. ur ach hurgen ber ah duu hamaatangiin sanal ardiin namd dutna daa.

Холбоотой мэдээ

Back to top button