Нийгэм мэдээ
Соёолон: Ховдын Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хурдан хул үрээ түрүүллээ
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орж ирлээ. Түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Улсын манлай уяач Загджавын Мэнд-Сайханы хурдан хул үрээ түрүүллээ.
- Аман хүзүүнд, Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн хурдан бороо үрээ
- Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Б.Гантулгын хурдан хээр соёолон хоёр жилийн дараалан улсын наадамд айрагдлаа.
- Айргийн дөрөвт, Сүхбаатар аймгийн Баян-Дэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан соёолон
- Айргийн тавд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайгийн бор үрээ хурдаллаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.