Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Мексик, Европын холбоог тарифаар сүрдүүлж худалдааны дайныг хурцатгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.07.12/ өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахдаа Мексик, Европын холбооны бараанд 30 хувийн гаалийн татвар ногдуулна гэж анхааруулжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд АНУ худалдааны томоохон түншүүдтэйгээ тохиролцоонд хүрэхээр хэлэлцсэн ч бүтэлгүйтсэн. Тохиролцоонд хүрж чадаагүй учир Трамп наймдугаар сарын 1-нээс эхлэн Европын холбоо, Мексикт гаалийн татвар онооно гэж анхаарууллаа.

Тэрбээр тарифын талаар Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нарт захидал илгээсэн байна. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүд болох ЕХ, Мексик гаалийн татварыг шударга бус хэмээж, наймдугаар сарын нэгнээс өмнө өргөн хүрээний тохиролцоонд хүрэхээр АНУ-тай ажиллана гэжээ. Мексикийн Ерөнхийлөгч Шейнбаум тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button