СПОРТ

Өвлийн олимпийн биатлоны төрөлд Э.Энхсайхан түүхэн амжилт үзүүллээ

Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам Швейцар улсын Лозанн хотноо нэгдүгээр сарын 9-нөөс 22-ны өдрүүдэд болж байгаа билээ.

Залуучуудын өвлийн олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд болж өндөрлөжээ.

Монголын багийн тугчин биатлоны тамирчин 17 настай Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлсэн нь өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтыг үзүүлсэн байна.

Биатлоны эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button