Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконг шуурганы хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг гаргалаа

Вифа хар шуурга ойртож байгаа тул Хонконг шуурганы хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна. Тус хар шуурга нь цагт 167 км хурдтай салхи үүсгэж, бүс нутаг даяар хүчтэй бороо авчирсан тул 200 гаруй нислэг цуцалжээ.

Хонконгийн цаг уур ажиглалтын төв өнөө өглөө /2025.07.20/ орон нутгийн цагаар 09:20 минутад шуурганы сэрэмжлүүлгээ 10-р зэрэг болгож өсгөсөн байна. Сэрэмжлүүлэг ийм өндөр хэмжээнд хэсэг хугацаанд байна гэж тус алба мэдээлсэн юм. Вифа хар шуурга тус хотын өмнөд хэсэгт нөлөөлж байгаа гэж цаг уурын ажиглалтын төв мэдээлсэн байна. Үүний улмаас “Cathay Pacific Airways” компани үүрийн 05:00 цагаас 18:00 хооронд Хонконг руу ирэх болох хөөрөх бүх нислэгээ цуцалсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button