Зеленский гал зогсоох хэлэлцээг түргэтгэх хүсэлтэй байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт /2025.07.19/ мэдэгдэхдээ, ирэх долоо хоногт энхийн хэлэлцээ хийх санал Москва руу илгээсэн гэсэн юм. Мөн тэрбээр гал зогсоох хэлэлцээг түргэтгэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн таван сарын хугацаанд Украин, ОХУ хоёр Истанбул хотноо дайныг дуусгах асуудлаар хоёр удаа хэлэлцсэн. Талууд хоёр уулзалтаараа дайны хоригдол, амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох тохиролцоонд хүрсэн ч гуравдахь жилдээ үргэлжилж буй дайныг дуусгах тал дээр ахиц гаргаагүй юм.
Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Гал зогсоохын тулд бүхнийг хийх ёстой. ОХУ-ын тал шийдвэр гаргахаас зугтахаа болих хэрэгтэй” гэжээ. ОХУ дайны зүүн фронтын дагуу буюу Донецк мужид ширүүхэн довтолгоо явуулж байгаа. Москва шинэ үе шатны яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гэхдээ Киев болон барууны холбоотнууд максималист шаардлага гэж үзэж буй зүйлс дээрээ Москва буулт хийх шинжгүй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлэлцээр хийж түр г�##� зогсоож бгад Зеленский АНУ ЕХ ноос зэвсгээ татаж авах з�##�ь Согтуу иваанууд тэгж хульхдуулахгүйээ тас явчихгүй л бол