Улс төрийн мэдээ

Халзан бүрэгтэй ордын ашиглалтын асуудлаар хяналтын сонсгол явуулна

Ирэх 9-р сарын 23-нд Төрийн ордонд Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар удирдан явуулах аж.

Иймд тус сонсголд оролцох иргэдийн бүртгэлийг 9-р сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл авна хэмээн албаныхан мэдээллээ.

Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчдын тоо хязгаартай бөгөөд бүртгэл дууссаны дараа УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулна.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар

Лавлах утас: 51-261240

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button