Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинэ хэлэлцээнээс ахиц гарна гэж хүлээх хэрэггүй хэмээн Кремль мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт /2025.07.21/ мэдэгдэл хийхдээ Киев, Москва хоёр лхагва гарагт /2025.07.23/ хэлэлцэнэ хэмээсэн. Харин ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлаг нэрээ нууцалсан албан тушаалтныг иш татан мэдээлэхдээ талууд пүрэв гарагт /2025.07.24/ хэлэлцэнэ гэсэн юм.

Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт /2025.07.22/ мэдэгдэл хийхдээ хоёр талын шинэ хэлэлцээнээс ахиц гарна гэж хүлээн хэрэггүй хэмээжээ. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Ямар нэгэн гайхамшигт ахиц дэвшил гарна гэж хүлээх шаардлага байхгүй. Одоогийн нөхцөл байдал дор тийм зүйл боломжгүй” гэсэн байна.

Песков нэмж хэлэхдээ “Бид анхнаасаа тавьсан зорилгодоо хүрж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах зорилготой” хэмээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг дуусгах байтугай гал зогсоох тохиролцоонд хүргэж чадаагүй байгаа. Ийм учраас хоёр тал 50 хоногийн дотор тохиролцоонд хүрэхгүй бол хориг тавина гэж анхааруулсан. Песковын гаргасан мэдэгдэл Кремль Трампын анхааруулгыг нэг их зүйл хэмээн авч үзэхгүй байгаа гэдгийг дахин харууллаа.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button