Нийгэм мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд өчигдөр шөнө 2.8 магнитуд газар хөдлөлт бүртгэгджээ

Иргэд цахим орчинд өөрсдийн оршин суугаа бүсэд хүчтэй чичирхийлэл, доргилт мэдрэгдсэн талаар бичсэн билээ. ОБЕГ-аас энэ талаар тодруулахад ямар нэг осол, дэлбэрэлтийн зүйл болоогүй гэсэн юм. Харин Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүссэн болох нь тогтоогдсон байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долдугаар сарын 22-ны 23:35:27 цагт 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт ийн бүртгэгджээ.

Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтондоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Хот орчимд 3000 жилийн давтамжтай хүчтэй газар хөдөлдөг барилгууд үүнд бэлэн үү

Хандмаа
Хандмаа

Схд 40р хороо Монлаа1.7 тиймээ газар маш хүчтэй доргиж байшингийн дээвэр дуугарсан би 9 настай охинтойгоо хамт 23цаг35 кино үзэж бсан

Холбоотой мэдээ

Back to top button