Нийгэм мэдээ

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй террас барьсан зөрчлийг арилгууллаа

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгаж буй. Энэ хүрээнд долоодугаар сарын 18-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах "Segafredo Zanetti Espresso"-ийн нийтийн эдэлбэр газарт дур мэдэн террас барьсан зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Тэгвэл зөвшөөрөлгүй барьсан террасыг буулгаж, зөрчлийг арилгууллаа. 

Тодруулбал, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд 4-7 метр урт терраса барьсан. Зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долоодугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөөд байсан юм. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 23, 2025 18:10

opr niitleh yum alga u hha

Холбоотой мэдээ

Back to top button