Түймрийн улмаас Тувад онц байдал зарлажээ

Сибирийн Бүгд Найрамдах Тува улсын эрх баригчид ой, хээрийн түймрийн тоо нэмэгдэж байгаа тул мягмар гарагт /2025.07.22/ онц байдал зарласан байна. Тувагийн захирагч Владислав Ховалыг мэдэгдэл хийхдээ идэвхтэй дүрэлзэж буй найман түймэртэй тэмцэхийн тулд холбооны засгийн газраас нэмэлт тусламж хүснэ гэжээ.
Тус бүс нутгийн Ойн яамнаас мэдэгдэл хийхдээ онц байдал зарласан тул автомашинаар болон явганаар ой мод руу орохыг хориглож, мөөг жимс жимсгэнэ цуглуулах зэрэг амралт зугаалгын зорилгоор явахыг мөн хориглосон байна. Ховалыг нэмж хэлэхдээ, түймэр оршин суугчдад шууд аюул заналхийлэл үзүүлэхгүй байгаа гэжээ. Тувад ойролцоогоор 334 мянган хүн оршин суудаг.
ОХУ-ын Сибирь болон Алс дорнодод сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр илүү ширүүн тохиох болсон. Мэргэжилтнүүд үүнийг хүний нөлөөтэй үүссэн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж буй.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.