НИЙГЭМНийгэм мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзсан байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Шуфани-г “Найрамдал” медалиар шагнасныг гардуулжээ.

Элчин сайд С.Шуфани Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхай, эрчим хүчний салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж байв. Мөн Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон бусад түнш байгууллагуудаас үзүүлсэн дэмжлэгт гүн талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
EhdЗочин
EhdЗочин
7 сар 25, 2025 15:44

Hend heregtein neg lalriin ulsiin buchad uulzaj

Back to top button