НИЙГЭМНийгэм мэдээ

"Сарлагийн баяр"-ыг есөн орны жуулчид ирж сонирхлоо

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 17 дахь жилдээ “Сарлагийн баяр”-ыг зохион байгууллаа.

Монгол орны нүүдэлчин өв соёлын нэг болох сарлагийг монголчууд ахуй амьдралдаа хэрхэн хэрэглэж ирсэн соёл, уламжлалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус баяраар сарлагийн парад, уралдаан, поло, сарлаг бугуйлдах, үндэсний бөхийн барилдаан, сайхан хос шалгаруулах зэрэг тэмцээн, уралдааныг уламжлал ёсоор зохиосон байна.

Мөн сарлагийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж, гадаадын есөн орноос ирсэн жуулчид өргөнөөр үйлчлүүлсэн юм. Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Аялал жуулчлалын холбоо, Бат-Өлзий сумын ЗДТГ-аас “Сарлагийн баяр”-ыг жил бүрийн 7 дугаар сарын 23-нд тогтмол зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button