Гэмт хэрэг

Яллагдагчаар татагдсан Б.Амарсайхан хэлсэн хугацаандаа ирж мэдүүлэг өгөөгүй байна

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчимд Д.С-ийг бүлэглэн зодсон хэрэг гарсан юм.

Хэрэгт холбогдон баривчлагдсан Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглсэн эсэх шинжилгээ авахад эерэг гарсан. Мөн тухайн үед бусдын бүлэглэн зодоход хамт оролцсон н.Алтан-Очир гэх залууг хамт саатуулан баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Дөрөвдөгч оролцогч гэгдэж буй Баатарсайханы Амарсайхан хил давж гарсан бөгөөд 27-нд Монголд ирэх үед нь мэдүүлэг авна хэмээн албаныхан хэлсэн билээ.

Прокуророос хэрэгт холбогдогчдыг бүгдийг нь яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн бөгөөд Б.Амарсайханы хувьд тогтсон хугацаандаа ирж мэдүүлэг өгөөгүй, одоогоор түүнийг Монголын хилээр давж орж ирсэн эсэх мэдээллийг Хил хамгаалахаас авсны дараа тодорхой болно гэв. Хэрвээ хилээр орж ирээгүй нь үнэн бол интерполоор эрэн сурвалжлах нөхцөл үүсэж магадгүй юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 28, 2025 14:08

Зугта�##�гасан нохойг барьж хорь

Холбоотой мэдээ

Back to top button