Нийслэл

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199,842 метр квадрат талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажих шатандаа явж байна.

Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байгаагаас долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа. Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгах,
  • Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг емдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах,
  • Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг яаралтай гаргаж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах,
  • Нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай нөөцөлж, стандартын дагуу агуулах, сав  бэлтгэх,
  • Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд явган замын тохижилт, авто замын ажлуудыг эрчимжүүлж, байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулахыг үүрэг болголоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button