Орон нутаг

Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраахаар ажиллаж байна

Энэ онд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 39.7 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна. 

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.29/ 11:00 цагийн байдлаар 15 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1 буюу нийт 8 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1, буюу 7 ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 340 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 190 хүн, 20 автомашин, нийт 530 хүн, 31 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Мандал, Хүдэр суманд ажиллаж, түймрийн голоомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button