Нийгэм мэдээ

Энхтайваны гүүрний доор борооны ус зайлуулах шугам угсарч эхэллээ

Геодези, усны барилга байгууламжийн газраасхамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button