Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: АНУ-тай хоёр талын харилцааг сэргээх хэлэлцээ зогсонги байдалд орсон

Кремль мягмар /2025.07.29/ АНУ-тай хоёр талын харилцааг сэргээх, тэр дундаа Элчин сайдын яамдын үйл ажиллагааг тогтмолжуулах талаар хийж буй хэлэлцээ зогсонги байдалд орсон гэж мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Одоогоор АНУ-тай дипломат харилцаагаа хэвийн болгох үйл явц урагшлахгүй байна. Энэ хэлэлцээний үйл явц арай илүү хөдөлгөөнтэй байгаасай гэж бид хүсэж байна. Бидэнд энэ хэлэлцээ чухал" гэж хэлсэн юм.

Песковын хэлснээр, Вашингтон хэлэлцээ хийхэд шаардлагатай хоёр талын санаачилгыг гаргахгүй байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд маш их урам хугарсан гэж хэлсний маргааш Песков ийн мэдэгдэл гаргав.

Трамп хэлэхдээ Путин өөртэй нь сайхан, хүндэтгэлтэй яриа өрнүүлдэг ч нөгөө талд Украины хотууд руу пуужин харвасаар байгаа хэмээн шүүмжилсэн юм. Мөн тэрбээр шинэ хориг арга хэмжээ авна гэдгээ мягмар гарагт дахин анхааруулж, Москва 10 хоногийн дотор Украинтай энхийн хэлэлцээ дээр ахиц гаргахгүй бол хоёрдогч татвар ногдуулж магадгүй хэмээсэн.

Песков Трамп тулгаж шаардлага тавьсныг Кремль анхааран авч үзсэн хэмээсэн ч шинэ хориг арга хэмжээний талаар тайлбар хийхээс татгалжээ. Тэрбээр АНУ-аас ирж буй сүрдүүлэг, дарамтаас үл хамааран Украин дахь дайн үргэлжилнэ гэдгийг дахин.

ОХУ-ын дээд албан тушаалтнууд Цагаан ордон Элчин сайдын яам болон консулын асуудлуудтай холбоотой олон жилийн маргааныг шийдэх, дипломат харилцааг сэргээх тал дээр идэвхгүй байна хэмээн буруутгаж байгаа юм.

Москва 2016–2018 оны хооронд АНУ-ын хураан авсан зургаан дипломат өмчийг буцааж авахыг шаардаж байна. ОХУ ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Вашингтон тухайн үед тэдгээр өмчийг хурааж байсан юм. Мөн Москва ОХУ, АНУ-ын хоорондын шууд нислэгийг сэргээх санал дээрээ илүү тодорхой хариу авахыг хүссэн байна.

Кремлийн мэдээлснээр, АНУ-ын албаныхан нислэг сэргээх асуудлыг Украинд гал зогсоох хэлэлцээрийн ахиц дэвшилтэй холбож байгаа аж. Гэвч Кремль одоогоор гал зогсоох хэлэлцээ дээр буулт хийгээгүй байгаа билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2025 10:12

Дмитрий Песков бол Орос гэдэг хорт могойн хүн хатгадаг аюулт хэл нь мөн ! Адольф Гитлерийн үзэл сурт�##�ч Геббельсийн Орост төрсөн ичгүүрт хувилбар нь юмуу даа !!!

Монгол мал
Монгол мал
7 сар 31, 2025 22:38

Рубльийн ханш их унаж бнаа

Холбоотой мэдээ

Back to top button