Гадаад мэдээДЭЛХИЙ

Анголад шатахууны үнэ нэмснийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 22 хүн нас баржээ

Африкийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч орнуудын нэг болох Ангола дотоодын хэрэгцээгээ хангах тооны боловсруулах үйлдвэргүй учир шатахууныг гадаадаас өндөр үнээр импортолж байгаа юм. Үүний улмаас тус улсын засгийн газар шатахууны үнийг 30 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь ард иргэдийг жагсахад хүргэжээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар лхагва гарагт /2025.07.30/ мэдээлэл хийхдээ эсэргүүцлийн жагсаал үймэн самуун болж хувирсны улмаас 22 хүн нас барж, 1,200 орчим хүн баривчлагдсан гэсэн юм. Даваа гарагт /2025.07.27/ эхэлсэн үймээний улмаас 197 хүн бэртсэн байна.

Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлснээр жагсаж байсан зарим хүн дэлгүүрүүдийг дээрэмдэж, олон арван машинд гэмтэл хохирол учруулсан гэсэн юм. Үймээн самууны улмаас аюултай байдал үүссэн тул дэг журам тогтоохын тулд зэвсэгт хүчнийг дайчилжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
7 сар 31, 2025 18:52

MONGOL TOI IJILHEN YM BNA.... BID YG IIM L ZAMAARSHUUDEE....

Зочин
Зочин
8 сар 1, 2025 08:11

Яг монгол улсын өнөөгийн засаг төр шиг юм

Холбоотой мэдээ

Back to top button