Улс төрийн мэдээ

Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.

Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, тус улсын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүсэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг богино хугацаанд хэвийн байдалд оруулж, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа онцоллоо.

Мөн монгол иргэдийн БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар судалж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалттайгаар, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хөнгөвчлөх боломжуудыг судалж байгаа гэлээ.

Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудаар харилцан санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2025 16:52

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
7 сар 31, 2025 17:05

Монгол дэг журамтай, амьдрах орчин бүрдсэн бол иргэд нь хөөгдөн хөөгдөн Солонгосруу тэмүүлэх билээ дээ! Солонгос т�##�ын зөв!

Зочин
Зочин
7 сар 31, 2025 17:22

ASUUDAL N MONGOLCHUUDAD BGAAG ODOO BOLTOL OILGOOGUI M#LUUD YUMAA. HAR AJIL HIIH GJ L YAVJ BGAA YAMARCH ANGLI HEL BHGUI AMAA ANGAISAN NUDEE BULTIILGEJ HELEE GARGASAN TENEGUUD OCHIHOOR CHIN BUTSAAH N ARGAGUI

Зочин
Зочин
8 сар 1, 2025 08:45

Ёс зүй байхгүй хүмүүсийг хэн ч гэртээ оруулахыг хүсэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button