ДЭЛХИЙ

Хойд Солонгос руу дрон нисгэж, нууц ажиллагаа хийсэн нь Юн Сог Ёлтой холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын тушаалаар Хойд Солонгос руу дрон нисгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж, Тусгай прокурорын баг шалгалт хийж байгаа билээ. Мөн Монгол улсад явуулсан “Умардын салхи” ажиллагааны хүрээнд тус улсын Тагнуулын командлалын хоёр хурандааг ч шалгаж буй. Учир нь Монголын тагнуулынханд баригдсан хоёр хурандааг хүлээлгэн өгөх үеэр БНСУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс уг ажиллагааг “албан ёсны ажиллагаа” хэмээн мэдэгдэж байсан нь Батлан хамгаалах яамны сайд асан Ким Ён Дэ уг асуудалд холбоотой эсэхийг лавшруулан шалгах нөхцөл бий гэж үзсэн байна.

Тусгай прокурорын баг нь дроны ажиллагааны командлагч Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Дэгийн уг нэр холбогдсон хэрэгтэй холбоотой шалгалтыг дээрх Монголоос баривчлагдсан хоёр Тагнуулын командлалын хурандаа нарын тусгай ажиллагаатай зэрэгцүүлэн шалгаж байгаа талаар БНСУ-ын хэвлэлүүдэд бичжээ.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нд Пхеньянд болсон ажиллагааны үеэр осолдсон UAV-74 дугаартай дроныг “нислэгийн сургуулилт” хийсэн мэтээр тайлагнасан нь дээд шатны тушаалаар гүйцэтгэсэн ажиллагаа мөн эсэхийг тодруулахад хүрсэн байна.

Тухайн үед дроны нэгтгэл нь анх зөвхөн UAV-75 дугаартай нэг дроноор сургуулилт хийсэн гэж мэдэгдсэн ч, дараа нь Пхеньяны ажиллагааны үеэр осолдсон UAV-74 дроныг багтаагаад сургуулилт хийсэн мэт хуурамч тайлан гаргаж, Батлан хамгаалах яамны Шалгалтын газарт хүргүүлсэн байжээ.

Түүнчлэн тусгай прокурорын баг дроны нэгтгэлийг UAV-ийн GPS зэрэг нислэгийн мэдээллийг зориуд засварласан байж болзошгүй хэмээн сэжиглэж, үүнийг ч мөн шалгаr байгаа аж.

Пхеньяны ажиллагааны дараа дроны нэгтгэл нь Сөрөг тагнуулын дээгүүр нисэх онгоц хөөргөж, нислэгийн мэдээллийг өөрчилсөн нь илэрчээ. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-ны 21:21 цаг орчимд Сөрөг тагнуулын байгууллага нь тус дроны нэгтгэлийн Пхеньянд ашигласан дронтой төстэй нисгэгчгүй дроныг өөрийн байрны дээгүүр харсан бөгөөд үүний дараа цагдаагийн байгууллагатай хамтарсан мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Сөрөг тагнуулын алба нь уг UAV-ийг дрон сөнөөх буугаар устгахыг оролдсон боловч таньж чадаагүй тул сөрөг дайралтын сэжигтэй нөхцөл биш хэмээн үзэж өнгөрүүлсэн байжээ.

Тусгай прокурорын баг нь сөрөг тагнуулын командлагч асанг дуудаж байцаасан бөгөөд "UAV-ийн GPS засварлалт зэрэг шаардлагатай бүх асуудлыг мөрдөн шалгана" хэмээн мэдэгдээд байгаа билээ.

 Ким Ён Дэ Пхеньянд осолдсон дээрх UAV-74 дугаартай дроныг нэг долоо хоногийн дараа “сургуулилтын үеэр алга болсон” хэмээн худал тайлагнасан бөгөөд эдгээрийн цаана Юн Сог Ёл байгаа эсэхийг тусгай прокурорын баг нарийвчлан шалгаж байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2025 13:16

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 1, 2025 13:56

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 1, 2025 15:25

Манайх хошуу дүрэхээ болих хэрэгтэй .Хэдэн доллар гуйх болхоор Өмнөдрүү гүйдэг биздээ. Ек агсан сонгуулийн мөнгөө Солонгосоос босгосон гэдэг биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button