Нийслэл

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны “Хатан туул” хотхон, “Дрийм ланд” хотхонууд нь эдэлбэр газраа дур мэдэн хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна.

Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас 7 дугаар сарын 27-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан тус байршилд ажиллаж, хотхоны сууц өмчлөгчдийн холбооны дарга, зарим оршин суугчдын төлөөлөлтэй уулзав.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Хатан туул, Дрийм ланд хотхонуудад шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд эдэлбэр газраа 10 метр хэтрүүлэн хашаалж, явган замыг нарийсгасан зөрчил илэрсэн. Тухайн зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч, хашааг татуулан явган замыг 2 метр хүртэл нэмж өргөсгөх, нийтийн эзэмшлийн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэхээр ажиллаж байна” гэлээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irged
irged
8 сар 1, 2025 10:05

mahs zuv bugdiig n buulga

Холбоотой мэдээ

Back to top button