Гадаад мэдээДЭЛХИЙ

Жастин Тимберлэйк Лаймын өвчнөөр оношлогджээ

Дуучин Жастин Тимберлэйк Лаймын өвчнөөр оношлогдсон гэдгээ мэдэгджээ. Лаймын өвчин нь хачигт хазуулж, Боррелиа бургдорфери нэртэй бактерийн халдвар авснаас болж үүсдэг. Сүүлийн жилүүдэд АНУ-д Лаймын өвчний тархалт нэмэгдээд байгаа юм.

Тимберлэйк өөрийн Instagram хуудас дээрээ нийтлэл оруулахдаа “Би эрүүл мэндийн хувьд зарим асуудалтай тулгарч, Лаймын өвчнөөр оношлогдсон. Энэ мэдэгдлийг би өрөвдүүлэх гэж хийгээгүй. Гэхдээ хөшигний ард юу болж байсныг тодруулахын тулд хийж байна” гэж бичжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн. Тоглолтыг нь үзсэн зарим хүн тааруухан байсан хэмээн сошиал орчинд шүүмжилж байсан юм. Харин сүүлийн үед зарим шүтэн бишрэгчид нь тэр тоглолтын үеэр ядарч, сульдсан эсвэл эрүүл мэндийн асуудалтай байсан мэт харагдаж байсныг онцолж эхэлжээ.

Эрүүл мэндэд нь санаа зовж байсан хүмүүст зориулж “Аялан тоглолтоо зогсоох уу эсвэл ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх үү гэсэн хувийн сонголттой тулгарсан. Тоглолт хийснээр мэдэрдэг баяр баясал нь миний биеийн мэдэрч буй стрессээс хамаагүй илүү гэж би шийдсэн. Тоглолтоо үргэлжлүүлсэнд баяртай байна” гэж бичсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button