Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Киевт агаарын цохилт өгсний улмаас 16 хүн амь үрэгджээ

ОХУ пүрэв гарагаас /2025.07.31/ баасанд /2025.08.01/ шилжих шөнө ОХУ Киев рүү пуужин, дроноор халдсаны улмаас 16 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ амь алдсан хүмүүсийн тоо 14 гэжээ. Тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэл хийхдээ 1,200 гаруй цагдаа, аврах ажилчид халдлагын газар дээр ажиллаж байгаа хэмээсэн юм. Аврах албаныхны мэдээлснээр шархадсан хүмүүсийн 16 нь хүүхэд байсан гэжээ. Энэ нь Украины дайн эхэлснээс хойш нэг хоногийн дотор ОХУ-ын цохилтод хамгийн олон тооны хүүхэд бэртсэн халдлага болсон байна.

Зеленский Телеграм дээр мэдэгдэл хийхдээ ОХУ 300 гаруй дрон, найман пуужингаар агаарын цохилт өгсөн гэжээ. Тэр “ОХУ бидний энх тайвны төлөө гэсэн хүсэлд ямар хариу үйлдэл үзүүлдгийг өнөөдөр дэлхий дахин дахиад харлаа. Ийм учир хүчирхэг хамгаалалтгүйгээр энх тайван байх боломжгүй” хэмээсэн байна. Киевийн эрх баригчид өнөөдрийг гашуудлын өдөр болгожээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 1, 2025 19:25

ОРОС улс террорист улс болжээ.
Путин оросуудыг.б�##�лаж байна.
Хитлерээс долоон дор болчихлоо.

Зочин
Зочин
8 сар 1, 2025 22:29

Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм.

Зочин
Зочин
8 сар 3, 2025 10:47

Өравдүүлэх гэж ядах юмаа

Холбоотой мэдээ

Back to top button