Нийгэм мэдээ

Айл өрхийг 2028 он хүртэл үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

Нийслэлээс утааг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд 2028 оныг хүртэлх хугацаанд гэр хорооллын янданг цөөлөх, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор LNG, LPG газын хэрэглээг нэвтрүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирэх намар гэхэд Чингэлтэй дүүргийн Гандангийн дэнж орчмын 5000 айлыг LPG газад шилжүүлнэ.

Галладаг биш газаар халаалт бусад хэрэглээгээ зөв зохистой шийдэх боломжийг эрэлхийлж байгаа энэ үед НИТХ-ын дарга А.Баяр ОХУ, БНХАУ-ын зочдыг хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо. Зочдын дунд ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков, Эрхүүгийн газрын тосны компанийн ерөнхий захирлын орлогч Никита Константинович Поздняков, БНХАУ-ын “Шандон Шинке” Холдинг компанийн Ерөнхий захирал Ин Бээжин,  Хятадын төмөр замын 25-р товчооны хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий менежер Зао Сиюуан, Шинэ бүсийн Хэнгчин Наняанг химийн үйлдвэрийн дарга Дэнг Шиаминг-Зухайя  зэрэг албаныхан байв. 

НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот утааны асуудлаа шийдэхийн тулд тодорхой бодлого гаргаад, үе шаттай хэрэгжүүлээд эхэлж байна. Үүний нэг хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдээ орон сууцжуулах, хатуу түлшний хэрэглээг бууруулах, хийн түлшний хэрэглээ рүү шилжих. Өнгөрсөн өвөл гэхэд л 172 мянган айл нүүрс түлж утаа гаргасан. Тиймээс 2028 он хүртэл айл өрхийг үе шаттай газын хэрэглээнд шилжүүлнэ” гэв.

ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев “Манай Иркутск бүс нутагтаа  газын хэрэглээний томоохон төлөвлөгөө гаргаад, тасралтгүй ханган нийлүүлэлт хийж ажилладаг. ОХУ, Эрхүү мужаас гадна гуравдагч улс руу газ нийлүүлэх зорилготой. Тиймээс Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллах, хийн газ нийлүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Хийн газын аюулгүй, зөв хэрэглээтэй холбоотой мэдээллийг иргэдэд өгөх, айл өрхүүдээ мэдээлэлжүүлэхэд бид  анхаарна. Хийн газыг нэвтрүүлэхэд ямар түвшинд хамтарч ажиллах, ойлголцох, хэрхэн тасралтгүй, аюулгүй тээвэрлэх, төхөөрөмж, дэд бүтцэд холбоход инженерүүдээ сургах вэ зэрэг асуудал бий” гэлээ. Зочид хийн газын аюулгүй хэрэглээ болон бусад асуудлаар бүхий л түвшинд хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж,  Иркутск-Эрхүү-Москва хот дахь хийн газын үйлдвэртэй газар дээр нь очиж танилцаж, туршлага судлахыг урилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2025 21:36

...хийн газын... юү вэ м�##�аа

Зочин
Зочин
8 сар 2, 2025 03:16

Hiin gaz gej yu yum be

Холбоотой мэдээ

Back to top button