Б.Содбаатар: Трам төслийн шав тавьсан гэдэг нь ташаа мэдээлэл

“Улаанбаатар Трам төслийн шав тавилаа" гэх зураг цахим орчинд тарсан бөгөөд энэ тус төслийн Ахлах инженер Б.Содбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Их багтаамжийн нийтийн тээврийн нэг төрөл болох трамвайг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлнэ. Нэгдүгээр шугам нь “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд барих бөгөөд 11 км хос шугам, нийт 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн.
Хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ. Трасс нь 15 км урттай, нийт 23 зогсоолтой байхаар ТЭЗҮ-д тусгасан.
ТЭЗҮ батлагдсанаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Цаашид трассын дагууд аж ахуйн нэгж, иргэдтэй зөвшилцөх газар чөлөөлөлтийн ажил хийнэ.Трам төслийн шав тавьсан гэдэг нь ташаа мэдээлэл" хэмээсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.