Улс төрийн мэдээ

Э.Баттулга: Цаг уур орчны шинжилгээний газрын 1893 ажилтнаас 171 хүнийг цомхотгосон

Ус цаг уурын байгууллагын зарим ажилтныг цомхтгох мэдэгдэл хүргүүлсэн тухай асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл өглөө.

"Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор анхан шатанд ажилладаг мэргэжилтэн, төрийн албан хаагчийг чөлөөлж байгаа. Үүнд хяналт зохион байгуулж, үнэхээр тэднийг цомхтгох нь зөв эсэхийг тогтоох ажлын хэсэг байгуулсан. УЦУОШГ-т бүтцийн өөрчлөлт хийхээр болсон" гэсэн юм. Үргэлжлүүлэн,

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга:

"Манай байгууллага 21 аймгийн 318 суманд салбар, нэгжтэй. Нийт 1893 хүн ажилладаг. Эдгээрээс нийт 171 ажилтанд цомхотгол хийсэн. Төсвийн тодотголоор манай байгуулгын төсөв 80,4 тэрбум төгрөг байсныг 77,3 тэрбум төгрөг болгож бууруулсан.

Ингэхдээ 21 аймгийн төвүүдээс санал авсан. Үүн дээр тусгай ажлын хэсэг ажилласан. Цомхотгол хийхдээ нэгдүгээрт анхан шатны ажилтны орон тоог цөөлөхгүй байх бодлого барьсан. Хоёрдугаарт удирдах албан тушаалтны тоог цөөлөх буюу нэг төв гурван дарга хэлтсийн даргатай байсныг нэг болгож цомхотгосон. Мөн бүх төвүүд адилхан бүтэцтэй байх бодлого барьсан буюу бүгд ижил бүтэцтэй байхаар зохицуулалт хийсэн. Энэ ямар нэгэн хүний тухай асуудал биш, бүтцийн тухай асуудал юм. Цаашид цаг уур орчны шинжилгээний салбар олон улсын нийтлэг жишгээр мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанд суурилж хөгжих шаардлага бий. Есдүгээр сараас бид дараагийн үеийн супер компьютерыг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. Мөн хиймэл оюун ухаант цаг уурын сервер, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн2
Иргэн2

Тийм шүү олн хэлтсийн дарга нарыг цөөлөх хэрэгтэй

Зочин
Зочин

Доод туша�##�ын жирийн ажилтн �##�бан хаагчдыг л х�##�ах юм даа. Нүсэр бүтэцтэй олон даргатай том том ТӨК-ын луйварчдыг хэзээ цөөлөх юм бэ?

Зочин
Зочин

�##�ь ч төрийн байгууллагад хуулийн байгууллагуудад тэр дундаа маш их ш�##� дэмий хэрэгцээгүй орон тоонууд бий болжээ, гол ажлаа хийдэг хүмүүс нь цөөн ача�##��##� маш ихтэй, бусад нь нарийн бичиг бичээч мэдээллийн ажилтаны л хийчих ажлыг хийсэн болоод өндөр ц�##�ин авч ажилтай дүр эсгэж сууна, сул дорой чадваргүй дан арын ха�##�ганы орон тоо хүмүүс биз

Баагий
Баагий

Энэ мэдээнд хамаар�##�гүйч гэсэн дараах сан�##� тавья.Үндэсний телевизэд 2 цаг агаарын хөтлөгч ямар хэрэгтэй юм вэ хоногт 5мин орчим мэдээ уншихын төлөө төсвөөс 2 хүн яах гэж ц�##�инжуулдаг байна,ц�##�ин чинь миний татварын мөнгө шүү дээ.

Зочин
Зочин

Байга л орчны са лбарт олон жил тогтвортой сайн ажиллаж байгаа, мэдлэг туршлага нь жигдэрсэн, жинхэнэ төрийн хар хүн дээ, энэ Баттулга гэгч.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэн мэдэхэв

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Йим ажлаа мэддэггүй хурган дарга нарыг сольж болдоггүй юм байхдаа

инженер
инженер

Цомхтгож болно. Гэхдээ даргаа бас соль! Сонгон ш�##�гаруул�##�т зарла!

зочин
зочин

Цаг агаарын мэдээ дандаа таарахгүй, худлаа ш.даг болсон бгааг дээрээ, тухайлб�##� с�##�барын сайд нь анхаарна байх аа. УБ.т аадар бороотой гэж дандаа улигладаг ч ер орсон юм байдаггүй. Баруун аймгуудын хур тунадас борооны мэдээ ч мөн адил. Та нар бороо зарласан газраа очиж үздэг үү. Үзэж суд�##�ж бай. Хөөрхий м�##�чдыг хулхидахаа зогсоогооч.

Нараа
Нараа

Зайлшгүй ингэж цомхтгох шаардлага хир зэрэг байсан юм болоо...ингэж бас хамаагүй шуурч болохгүй л байх гэж бодогдоод байгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button