Өнгөрсөн долоо хоногт усны ослоор дөрвөн хүн амиа алджээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, гол, мөрөнгийн усны түвшин нэмэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт усны ослоор дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тиймд аялж амарч яваа иргэд голын эрэг дагуу байрлахдаа үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Харин цаг агаарын хувьд, Наймдугаар сарын 11-12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Наймдугаар сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.