ЭРҮҮЛ МЭНД

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шүдний чигчлүүр залгисан бага насны хүүхэд хагалгаанд оржээ

Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэж бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, саяхан бага насны хүүхэд шүдний чигчлүүр залгиснаас хэвлийн цочмог үрэвсэлд хүрч, хагалгаанд орсон байна.

Энэ тухай ЭХЭМҮТ-ийн ЕМЗТ-ийн мэс заслын эмч В.Ганхуяг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж, сэрэмжлүүллээ.

Гэрэл зургийг В.Ганхуяг эмчийн фэйсбүүк хуудсаас авч ашиглав

Тэрээр хэлэхдээ “Эцэг эхчүүддээ дахин нэг сэрэмжлүүлэг хэлье. Бага насны хүүхдүүд томчуудын хийж буй үйлдэл бүрийг ямар ч сэрэмжлэх зүйлгүй дуурайдаг.

Хоол идсэний дараа шүдний чигчлүүр ашиглаж болно. Гэхдээ шүдний чигчлүүрийг хэрэглэсэн бол хаях ёстой. Үүнийг мэдэхгүй хүүхэд томчуудыг дуурайн амандаа хийгээд залгичихжээ. Хэн ч хүүхэд шүдний чичлүүр залгисан гэж мэдсэнгүй. Гэнэт хүүхдийн бие өвдөж, хүнд байдалтай эмнэлэгт хандав. Хэвлийн цочмог үрэвсэл тул бид мэс засалд орохгүй бол болохгүй гэсэн шийдвэр гарган, эцэг эхээс зөвшөөрөл авч хагалгаанд орлоо. Гэтэл шүдний модон чичлүүр нарийн гэдсийг цоо хатгасан байв. Хүүхдийн биеийн байдлыг их хүнд болгосон хэргийн эзэн өнөөх шүдний чичлүүр байв. Мод рентгенд харагдахгүй тул хэргийн эзнийг мэдэлгүй хагалгаанд орсон, өөрөөр хэлбэл оношлоход хэцүү байлаа.

Эцэг эхчүүдээ, хүүхдэд тавих анхаарлаа хэзээ ч сулруулж болохгүй шүү, цаг ямагт сэрэмжтэй байгаарай!” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button