НИЙГЭМНийгэм мэдээ
Говь, хээрийн зэрлэг амьтдыг судлах экологийн судалгааны суурин байгуулжээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 22 жилийн ойг тохиолдуулан “Говийн экологийн судалгааны суурин”-гаа Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2025 оны наймдугаар сарын 8-ны өдөр нээлээ.
Тус суурин нь Монгол орны говь, хээрийн зэрлэг амьтдыг судлах, хамгаалах, байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог хангах зорилготой байгуулагдсан. Хатанбулаг сум нь Монгол орны хулангийн хамгийн том сүргийг агуулдагаараа онцлогтой.
Мөн энэ бүс нутагт Монголд төдийгүй дэлхийд ховор аргаль хонь, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, шилүүс, мануул болон олон зүйлийн суурин болон нүүдлийн шувууд тохиолдоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.