НИЙГЭМХУУЛЬ

“Говь” ХК талийгаачийг ЛАГАНД УНАСНААС хойш 13 цагийн дараа мэджээ

“Говь” ХК-ийн бохирын лагт 18 настай залуу унаж амиа алдсан талаар бид мэдээлсэн. Хэргийг сануулбал , долоодугаар сарын 23-ны өдөр “Говь ” ХК-ийн сантехникийн засварчин ажилтай 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан. Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд “Говь ” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн, улмаар тэрээр гарч ирээгүй амиа алдсан байдалтай олдсон. Түүнчлэн талийгаач Л нь бохир соруулахаар муу усны худагт ажлын хувцас хэрэглэлгүй орсон аж. Залууг муу усны худагт орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг хүн нь ар гэрийнхнээс нь лавлан түүнийг эрэн хайх  ажиллагаа эхэлсэн байдаг.

Талийгаачийн ар гэрээс ээж, эгч нар нь “Говь” ХК-ийн байранд ирж шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан. Иймд Онцгой байдлын байгууллагад дуудлага өгснөөр аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Амь хохирогч 18 настай Л –ын цогцос лагийн шахах хэсгийн сэнсний хажуунаас олдсон байна. Эх сурвалжийн хэлснээр, талийгаачийн баруун нүд нь хөхөрсөн, баруун хацар нь шалбарсан байдалтай бохирын станцад унаж нас барсан байжээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн ба талийгаачийн биеэс эд мөрийн баримтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа нэг ширхэг, хөдөлмөрийн гэрээ нэг ширхгийг хураан авч хэрэгт хавсаргажээ.

Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхнийх нь амь хохирогч Л-ыг “Говь” ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрсөн ба наадмын өмнө үндсэн ажилтан болсон байжээ. Мөн лаг соруул гэж үүрэг өгч бохирын станц руу оруулахдаа тусгай тоног хэрэглэл, хувцас өмсгөөгүй байсан хэмээн ярьжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button