ДЭЛХИЙ

Ангараг гарагийн баазуудыг монголын говьд байгуулна

Монголын болон Америкийн эрдэмтэд хамтран говьд Ангараг гаригийн баазуудыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Учир нь, монголын говь нь Ангараг гарагтай төстэй учраас туршилт, судалгаа хийхэд тохиромжтой гэж үзэж байна.

Зургаадугаар сарын 23-нд БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Ангараг гарагийн Нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын эхэнд дэд сайд Монголын хүүхэд, залуучуудад Ангараг гаригийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Роберт Зубрины “Ангараг гаригийн хэргүүд” хэмээх номыг унших боломжийг олгосон төслийн багийнханд талархал илэрхийлээд, хүүхэл залуучуудыг шинжлэх ухаанд татан оролцуулах төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Говь цөл нь Ангараг гарагтай төстэй учраас туршилт, судалгаа хийхэд тохиромжтой гэдгийг Ангараг гарагийн Нийгэмлэгийн төлөөлөгчид онцолж байв. Тэд шинжлэх ухаанаар дамжуулан 12-15 насны хүүхдүүдэд сансар огторгуйн тухай зааж сургадаг.

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Монголын говьд судалгааны бааз байгуулахад яамны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Энэ нь Монголын эдийн засаг, тэр тусмаа боловсрол, соёл, шинжлэх ухаанд томоохон хөрөнгө оруулалт болно” гэлээ.

Монголын говьд тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сансрын сургалт, судалгааны шинжлэх ухааны парк байгуулах “Марс V” төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийн багийнхан цаашид хүүхэд, залуучуудад сансар огторгуй, шинжлэх ухааны мэдлэг олгох хөтөлбөрийг нэвтрүүлэх санал дэвшүүлэв.

Мөн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Ангараг гаригийн нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Роберт Зубрин, түүний гэргий Хоуп Зубрин, мөн Вакаяма Их Сургуулийн Сансар судлалын хүрээлэнгийн профессор Акаяма Хироаки нарыг хүлээн авч уулзсан юм.

Талууд мөн Ангараг гарагийн судалгааны баазыг Монголд бий болгох талаар ярилцав. Түүнчлэн, сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтаар Монгол Улс цаашид дэлхийн жишигт нийцсэн төслүүдийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгааг хэлээд Ангараг гарагийн судалгааны баазыг Монголын говьд байгуулах боломжийн талаар ярилцсан байна.

Ангараг гарагийн Нийгэмлэгийг профессор Роберт Зубрин 1998 онд Ангараг гарагийг судлах зорилгоор үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага. Роберт Зубрин бол Элон Маскийн эзэмшдэг “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал юм.

Эх сурвалж: Central Asia News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 09:08

Хөөөх сонирхолтой мэдээлэл байна

Зочин
Зочин
2022-06-27 09:08

Говь нутагт минь зөв зохистой байгууламж бариарай дааа.

ҮНЭН
ҮНЭН
2022-06-27 12:30
Reply to  Зочин

ААХАХА ЯГ ОРК

Зочин
Зочин
2022-06-27 09:09

Газар нутгийг нь эвдээд хаячих уу л гэж айж байна шүү нэг байгууламж барих гэж

ҮНЭН
ҮНЭН
2022-06-27 12:30
Reply to  Зочин

АРГАГҮЙ Л ОРК ЮМ ДАА ЧИ

Зочин
Зочин
2022-06-27 09:09

darhan tsaazat gazruuud ihtei shdeeeee mongolchuuuddaaa

Зочин
Зочин
2022-06-27 09:10

sonirholtroi l ym

Зочин
Зочин
2022-06-27 09:42

Боловсролын яам, БОАЖЯ- ны удирдлагууд хувь хүний асуудлыг ямар их өндөрт авч байна аа. Монгол улсын ШУА гэж байна. Тэнд Одон орон судл�##�ын хүрээлэн гэж байна. Тэрэн дорвол одон орныхонд татах чадвар сайн, өндөр нарийвчл�##�тай% өнөөгийн дэлхий нийтийн ололт амжилтад тулгаарлаж бүтээгдсэн дуран авч өгсөн нь дээр биз дээ.

Зочин
Зочин
2022-06-27 10:00

Айхтар юм аа

Зочин
Зочин
2022-06-27 10:23

За амжилтын дээд бүшхнийг хүсье

Зочин
Зочин
2022-06-27 13:38

Дундговийн Өндөршил, Өлзийтийн нутагт баригдана

Битгий хөөрцөглө
Битгий хөөрцөглө
2022-06-27 13:56

Юу л бол доо. Монгол туршилтын бааз болж монголчууд нь туршилтын туулай

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-06-29 18:56

zюуны өмнө эргэлзэж бас айх гайхах гээд олон юм бодогдоод?Эх орон минь Украйн шиг болчихвий гээд...?

tumur
tumur
2022-06-27 14:32

baaziin han
mgaalalt nereer ANU tsereg oruulah ehlel bolno

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-06-29 18:57

энэ хүүхдүүд юу л хийх гээд өайна даа?

Холбоотой мэдээ

Back to top button