УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: Зүрх судасны үндэсний төв байгуулж, зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг монголдоо хийнэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Зүрх судасны үндэсний төв байгуулахаар болсон талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Бүтэн 24 жилийн хугацаанд ЭМЯ ба Гуравдугаар эмнэлэг Люксембургийн вант улстай амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсад барих Зүрх судасны үндэсний төвийн нийт санхүүжилт болох 56.3 сая долларын гуравны нэг болох 32.9 тус улсаас буцалтгүй тусламжаар өгөхөөр боллоо. Харин үлдсэн санхүүжилт болох 22.4 сая долларыг Европын сэргээн босголтын банкны зээлээр хийхээр болсон. Уг цогц төвийн барилга 15 мянга 600 орчим мкв найман давхар байхаар төлөвлөж байна.

Харин зээлийн хүү нь 32 сая доллар, жилийн хүү нь 0.6 байна. Энэ нь нэн хөнгөлөлттэй Засгийн газар хоорондын зээл учир манай тал эхний 10 жилдээ хүү төлөхгүй байх. Дараагийн таван жилд нь төлж эхлэх гэсэн нарийн зохицуулалтуудыг Сангийн яам хийж байгаа.

Зүрх судасны цогц төвд зүрх шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эмчилгээг хийнэ. Мөн орон нутгийн эмч нарт мэдлэг олгох, мэргэжлийн эмчилгээнүүдийг эх оронд нь сургах ажлыг уг төвөөр дамжуулан хийнэ. Монгол Улсад зүрх судасны өвчлөлөөр нас баралтын тоо өндөр байгаа. Тухайлбал, 2024 онд 18 мянга 200 иргэн зүрх, судасны өвчнөөр нар барсан. Хэрэв өвчтөнөө цаг алдалгүй хүлээн авсан бол сайн тоног төхөөрөмж байсан бол 6000 иргэнийг аврах боломжтой байсан гэсэн судалгаа гарсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 17:06

Хоёрч удаа гишүүн болсон чинбүрэн хоолны сав нэг ч гэсэн ажил хийлдээ

ИРГЭН
ИРГЭН
8 сар 13, 2025 17:27

ЧИНБҮРЭН САЙД САЛБАРАА МЭДДЭГ, НАРИЙН МЭРГЭШСЭН ЭМЧ. ЭНЭ ХЭРЭЭР САЛБАРЫНХАА ТӨЛӨӨ МАШ ИХИЙГ ХИЙХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ШҮҮ! ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ГИШҮҮН, САЙДТАЙ БОЛСОНДОО БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. ОДОО Л НАР ХАРЖ МАГАДГҮЙ. МЭРГЭЖЛИЙН БУС САЙДТАЙ ӨЧНӨӨН ЖИЛ ЗҮДЭРЧ, АСУУДАЛ НЬ ХҮНДЭРСЭН САЛБАРЫГ МЭДЭЭЖ НЭГ ӨДӨР ТАТААД БОСГОХГҮЙ. ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ. ӨМНӨ НЬ ГИШҮҮН БАЙХДАА ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН. ОДОО ХИЙХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВАА ГЭЖ ХАРДАГ.

Холбоотой мэдээ

Back to top button