ЭРҮҮЛ МЭНД

Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэрэмжлүүлж байна

Өнөөдөр /2020.01.13/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусын халдвараас сэрэмжлүүллээ. Уг сэрэмжлүүлэгт:

“Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалж, эрсдэлийг бууруулахын тулд Та дараах арга хэмжээг аваарай:

-Гараа тогтмол савандаж угаах

-Ханиах, найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх

-Мах, өндөгийг гүйцэд болгож идэх

-Халдвар авсан хүмүүстэй ойр байхаас зайлсхийх

-Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх” гэжээ.

Эргэн сануулахад, БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тун удалгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг өвчлөлийг шинэ төрлийн коронавирусын халдвар хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button