Япон: 26 настай уулчин залуу баавгайд дайруулж амиа алджээ

Японы Хоккайдо арлын зүүн хойд хэсэгт орших алдарт Раусу уулын бүсэд алга болсон аялагч залуугийн цогцсыг ойгоос олжээ. Түүнийг баавгайн дайралтад өртсөн болохыг тогтоосон байна.
Нас барсан залууг Сота Кэйсүкэ (26 настай) гэж тогтоосон бөгөөд нэг найзын хамт Ширетоко уулын бүсэд явган аялал хийж байжээ. Улмаар явган аяллын үеэр тэд бор баавгатай таарсан тухайгаа түүний найз мэдээлсэн байна. Тэрбээр "Кэйсүкэ амьтантай тэмцэхийг оролдсон ч баавгай түүнийг хүчээр ой руу чирсэн. Миний хувьд тэндээс зугтаж, даруй цагдаа, аврагч нарт мэдэгдсэн" хэмээсэн байна.
Энэ талаар сонссон Хоккайдогийн цагдаагийн газар, орон нутгийн аврах багуудын хамтаар эрэлд гарсан бөгөөд дараа өдөр нь Кэйсүкэгийн хувцасны хэсэг болон түрийвчийг олсон байна. Тэр өдөр орой нь цогцсыг олж, эмнэлгийн үзлэгээр баавгайн шалтгаант гэмтэлтэй болохыг тогтоожээ.
Ослын дараа эрэл хайгуулын ойролцоо байсан нэг баавгайг агнасан бөгөөд түүний ДНХ шинжилгээгээр дайралтад оролцсон эсэхийг шалгаж байна. Уг хэрэг Ширетоко уулын бүс нутагт сүүлийн 63 жилийн хугацаанд бүртгэгдсэн анхны баавгайн дайралт болж байна. Ширетоко нь Японы хамгийн зэрлэг, хамгаалалттай байгалийн бүсүүдийн нэг бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн газар билээ.
Орон нутгийн удирдлагууд энэ хэрэгтэй холбогдуулан уулын бүсэд аялж буй иргэдийг аюулгүй байдлын заавар мөрдөх, ганцаараа явахгүй байх, баавгай үргээгч дуу авиа бүхий төхөөрөмж авч явахыг зөвлөж байна. Мөн осол болсон уулын замыг түр хугацаанд хаажээ.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.