Үйл явдал: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болон үйл явдлын талаарх мэдээллийн хүргэж байна.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 7 дугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
14:00 цагт: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
-УДБЭТ-ын тоглолтын 62 дахь улиралд гадаад, дотоод хамтын ажиллагаагааны санамж бичиг үзэглэх болон цаг үеийн мэдээллийг хүргэх хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.