УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Хилээр нэвтрүүлэх бараанд тавьдаг даргын гарын үсэгтэй журмыг өөрчлөх цахим систем бэлэн болсон

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын долдугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр захирамжаар экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хүрээнд Засгийн газрын гишүүд гурван дэд ажлын хэсэгт хуваарилагдаж ажиллаа.

Уул уурхайн болон уул уурхайн бус салбаруудын экспортыг нэмэгдүүлэх. Мөн бизнесийн орчныг сайжруулах гэсэн гурван чиглэлээр ажилласан. Эдийн засаг агшиж байгаа энэ үед бид төсвийг тэлэх, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  • Төрийн хүнд суртлыг бууруулах,
  • Хувийн хэвшлийн орон зайг бий болгох,
  • Экспортыг нэмэгдүүлэх шаталсан үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилтууд агуулагдаж байгаа.

Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 19-ныг хүртэлх нэг сарын хугацаанд нүүрсний экспорт өмнөх саруудын дунджаас 30 хувиар нэмэгдэж, 8.4 сая тонн нүүрс экспортолсон.

Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долдугаар сард 2 сая 963 мянган тонн. Наймдугаар сард 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлт нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр статистик тоо гэж хэлж болно.

Гашуунсухайтын боомтоор автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авдаг байсан. Харин уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх тогтоолын хүрээнд үнийг өөрчилж автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн тохиолдолд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зарагдсан нүүрс тээвэрлэхийг хязгаарлаж өгсөн. Энэ нь уул уурхайн биржээ дэмжих бодлого.

Бид уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, биржийн арилжаа нэмэгдсэнээр төсвийн хүрээний мэдэгдэл дээрх 80 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн зорилго, тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

Уул уурхайн биржийн журмаар өмнө нь эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах бололцоогүй байдаг байсан. Үүнээс болоод сорчлох асуудал гардаг байсан. Тиймээс бид өнөөдрийн шийдвэрээр эрчим хүчний нүүрний үнийг индексжүүлэн зарах бололцоог бий болгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хүнд суртал үүсгэж, олон зөвшөөрөл нэхдэг. Заавал очиж бичиг баримт бүрдүүлж, тамга дардаг процесс цаг хугацаа их шаардаж, хувийн хэвшилд дарамт үзүүлдэг байсныг гаалийн хилээр бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын журам гэж гаалийн даргын тушаалаар баталдаг журмыг өөрчлөх цахим системийг бэлэн болгосон. Ингэснээр гаалийн ерөнхий газар, ТЕГ, Боомтын захиргаа, Хил хамгаалах ерөнхий газар хоорондоо цахимаар мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлж дууссан. Одоо энэ журам дээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна. Нийтдээ олон нийтийн зүгээс 17 мянга гаруй саналыг илэрхийлсэн. Иймд бид наймдугаар сарын 31-ний дотор бид энэ журмыг батална. Энэ үүргийг өнөөдөр ГЕГ-ын даргад Засгийн газрын тогтоолоор өгч, үүрэгжүүлсэн.

Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил хийх гэж дуншсан цахим худалдааны нэг цонх гэдэг үйлчилгээг хэрэгжүүлж, бүх үйлчилгээг нэгтгэсэн нэг цонхтой болох ажлыг эхлүүлсэн. Улмаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг долоо хоног тутамд хуралдаж байгаа. Өгөгдсөн чиг үүргүүдийг хянаж, дүгнэн шийдвэрүүдийн мөрөөр ажиллаж байна. Журам гарсны дараа бид хилийн боомтуудад очиж ажиллана. Боомт дээр яг хүнд суртал буурсан уу гэдэг дээр зохих үнэлгээг хийна. Мөн хилээр нэвтэрч байгаа хэсэг газрын зураглалыг хийж, зураглалын хүрээнд гаальтай хамран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 20, 2025 14:33

Өөрсдөд нь ашиггүй болхоор хүнд сурт�##� нь улам ихсээд татг�##�зсан хариу өгөөд сууж бдаг болсон бн�##�ээ жишээ нь ГИХГазар бна олон удаагийн орж гарах виз 4 удаа хүсээд татг�##�зсан хариу аваад өгөхгүй бна нэг мөр хүний оролцоогүй л болгохгүй бол нэмэр �##�гадаа

Зочин
Зочин
8 сар 20, 2025 16:24

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button