Гэмт хэрэгУЛС ТӨР

Нийтийн албанд томилогдох эрхээ 5 жилээр хасуулж, ₮12 саяар торгуулсан Ж.Пунцаг шүүгчээс татгалзаж, хурал хойшилжээ

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байдаг.

Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, 2022 оны нэгдүгээр сарын 26-нд тэрбээр "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Ж.Пунцаг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан даргаар томилогдсон. Энэхүү албан тушаалд томилогдохдоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, ЦЕГ-аас ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт аваагүй гэгдэж байсан. Улмаар 2019 онд Тагнуулын ерөнхий газраас Ж.Пунцагийг баривчлан шалгаж байсан билээ. 

Түүнийг хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж, түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сард болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин Ж.Пунцаг шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан байдаг.

Өмнө нь /2025-06-13/-ны өдөр товлогдоод хойшилж, дахин товлогдохдоо зургаа хоногийн өмнө буюу /2025-08-15/-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцэхээр болсон. Гэтэл Ж.Пунцаг хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон байна. Ингэснээр ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 29-ний 10.00 цагт хэлэлцэхээр боллоо.

Зүйл ангийг тодруулбал,

Эрүүгийн хуулийн 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах

1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.5-1 Хахууль өгөх

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэг хөгийн авлигачин цүнх баригч шорондоо ороогүй л яваа юм уу. Идсэн хулгайлсаны чинь дэргэд 12 сая бол ганц ундааны үнэ. Ялыг зөвшөөрөхгүй гэчихжээ ичиж үхмэр!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Иргэн
Иргэн

За юуун сүртэй юм дээ! УБТЗ- дарга нар бүгд л авдаг байсан шүү дээ!!! Ер нь МАН - төрд авилга хулгайд холбогдоогүй хүний олно гэвэл байхгүй шүү, харин их наядуу арав таван төгрөг үү гэдэг л байх!

Zochin
Zochin

Вагон зардөг гэж яригддаг нөхөр биз дээ

Зочин
Зочин
Reply to  Zochin

Биш ээ

Ai tumur zam minu
Ai tumur zam minu

Төмөр зам гэж хуучин вагон шахдаг хулгайчдын үүр уурхай болж, хуучин зууны үлдэгдэл боллоо доо

Zochin
Zochin

Ludnuudiin neg umaa

Зочин
Зочин

Төмөр замыг ч бас самарсан хүний нэг дээ. Намын томилгоогоор МАН-ын санхүүжилт ч хөөрхөн босгохын хажуугаар ойворгон зангаараа нэлээдгүй хүмүүсийн хувь заяагаар тоглосон. Шударга бус да�##�гавартай түүнийгээ хэрэгжүүлээгүй мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг замаасаа хөнгөхөн �######�уулчихдаг. Тагнуул, цагдаагийн х�##�агдсан нөхдүүдийг шавуулж бас л их жүжиг тоглосон доо. Ер нь тэгээд байгууллагын соёлд асар хортой нөлөөлөл үзүүлсэн хүн гэж хардаг. Төмөр замчид ч бас овоо пялдага. Гээнэдээ ч бий гэгчээр. Сүлбэлдсэн байсан худ�##�дан авахын нөхдүүдийг ч бас ш�##�гах хэрэгтэй шд

Зочин
Зочин

Гэснээс сая унадаг ЕС чинь энийг бас хамга�##�сан байх. Шилэн Цогцостой ч зуз

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зандантай зургаа даруулаад яваа харагддаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бүгд найзууд ш дээ хаха новшнууд

Last edited 18 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

Энэ нэг гөлөгт шоконд ортол нь ял өгөөч

Зочин Иргэн
Зочин Иргэн

Бага ял, шийтгэл байна

Ббоб
Ббоб

Ял нь арай багадаад байнаа

Зочин одхар
Зочин одхар

Ямар гавьяа байгуулсан гэж ингэж ихэрхэж байна аа.новшийг торгох биш, шоронд эрүүгийн хүнд нөхөдтэй хамт хохирч!!яаж хонь болохыг нь харахсан

Зочин
Зочин

Хөгийн хуультай хөгийн хуульчидтай орон шүү. 10 аад жил шүүнэ гэж юу байсан юм бэ. Тэгж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л өнгөрнө дө. Ялзарсан нийгэм гэж л энэ байх ла

Zochin
Zochin

Энэ авилгачинг нийтийн �##�банаас 5 жил хассан ч засрах уу. Бүх насаар нь эрхийг нь хасах хэрэгтэй

Зочин
Зочин

УБТЗ-ын дарга нар идэх уух эхнийх нь ч биш эцсийнх нь ч биш. АТГ ын дарга дүүтэй бол бүр ч зоригтой иддэг гэсэн

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин

МАНын гишүүдээ �##�бан туша�##�д их хандив өгдөг идэвхэй зүтгэлтэй гэж �##�бан туша�##� дээр тавьдаг
Нөгөөдүүл нь авилага хулгайн өндөр хэрэгт холбогддог тэгээд нам нь хамга�##�ж авч үлддэг
Шдээ тэгээдхулгайчнйн тоо нь толгойгой өсөж
Байдаг шдээ

За даа кь тоо лү8

Зочин
Зочин

Ийм л хогийн нийгэм ш дээ. Авилг�##�ч гэмт хэрэгтэн нь даварсан улс шүүх нь захи�##�гаар ажилладаг

Уншигч
Уншигч

Энэ бол хуульчдын тогтсон жишиг. Биднээс татвар, шимтгэл хэлбэрээр авсан мөнгийг хумслагч, эх орны баялагийг з�##�гигчидтай ийм байдлаар хариуцлага тооцохгүй, нийгэм зөв хөгжихөд саад болж, дараагийн үед барьцах, жишээ болгоход хүргэж бн даа. Хорвоо гэж ....

Холбоотой мэдээ

Back to top button