НИЙГЭМНийгэм мэдээ

Богд уулын явган алхалтын замыг шинээр тохижуулж байна

Богд Хан уулын Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлд байрлах явган алхалтын замыг шинээр тохижуулах ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид санаачлан эхлүүлж, уг ажил амжилттай үргэлжилж байна.

Уг төслийн гол зорилго нь нийслэлийн иргэд, жуулчид болон байгальд хайртай олон нийтэд зориулан эрүүл мэндээ дэмжих, байгаль орчноо хайрлан хамгаалах, аюулгүй, ая тухтай алхах орчныг бүрдүүлэхэд оршиж буй. Мөн явган аялагчдын төөрөх, бэртэж гэмтэх зэрэг эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон ажлын хэсэг шинээр тохижуулж буй явган алхалтын замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцсан байна. Уг зам нь байгалийн унаган төрхийг хадгалсан, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр хийгдэж байгаагаараа онцлогтой.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хотын даргаа дэмжнээ
Хотын даргаа дэмжнээ

Зөв сайхан ажил бнаа. Иргэд маань их �##�хдаг амьдр�##�ын зөв хэмнэлд орж эхэлж байгаа нь эрүүл амьдрах сайхан хэвшил юм даа. Алх�##�тын замыг цэгцэлж, журманд оруулж байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олонд баярлаж бна. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Холбоотой мэдээ

Back to top button